Японы коосэн боловсролыг эзэмшиж, ажлын байранд гарахад бэлэн болсон инженерүүдийг танилцуулах семинар Монгол-Японы төвд энэ баасан гарагт боллоо.
Коосэн нь Японы аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох инженерүүдийг төрүүлсэн Японы боловсролын систем билээ.
Япон улс болон Монгол улсад
• Механик
• Барилга
• Цахилгаан
• Биохими зэрэг инженерийн чиглэлээр таван жилийн турш суралцсан 150 гаруй залуу боловсон хүчин энэ жилээс эхлэн Монголдоо ажиллахад бэлэн болоод байна.
Тус семинарт 30 гаруй компани оролцсон бөгөөд шинээр төрөн гарч буй коосэн боловсон хүчний давуу талыг компаниудад танилцуулахын сацуу компани болон коосэн сургуулийн нэтворкинг уулзалт болсон билээ.
Мөн ЖАЙКА-гийн “Инженер, технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газар” төслийн танилцуулгыг хийж, Коосэн төгсөгчид илтгэл тавьсан юм.
Уг семинарыг Монгол-Японы төв, ЖАЙКА, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газар, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл болон Монголд коосэн боловсролын чиглэлээр инженерүүд бэлтгэж буй Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн, ШУТИС-Коосэн технологийн коллеж хамтран зохион байгууллаа.