УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга гишүүдэд хандаж, ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриаллаа. Тухайлбал, парламент ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, “Монгол Улсын Их Хурлын болон дэгийн хуульд оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэх нь энэ удаагийн чуулганы нэг онцлог” гэж байлаа.
Түүнчлэн парламент хариуцлагатай, сахилгатай байж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах, Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг хийж хэрэгжүүлэх цаг нэгэнт болсныг дурдлаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ УИХ-д байгааг онцлов.
Мөн парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатайг дурдахын зэрэгцээ Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан гэв.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлийг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.