Формула 1 ангиллын ДАШТ-ий шинэ улирлын нээлтийн гранпри Австрали улсын Мельбурн хотод болж өндөрлөлөө. 5.3 км урттай гудамжны тойрог замд болсон уг уралдаанд Мерседес багийн нисгэгчид онцгой сайн байлаа. Тэр дундаа тус багийн Финлянд нисгэгч Валттери Боттас гайхалтай байсан бөгөөд гранпригийн ялагчаар тодорсон байна.
Тэрээр нийт 58 тойрог хийхдээ 1 цаг 25 минут 27.3 секундын хугацаанд барианд орж арын тамирчнаасаа 20 гаруй секундын зөрүүтэйгээр барианы шугамыг давжээ. Тэрээр ийнхүү ялагчын цомыг гардан авснаас гадна 25+1 оноотой болж нисгэгчдийн цомыг тэргүүлж байна. Түүнд ялагчын 25 онооноос гадна, хамгийн хурдан тойрог хийсэн шагналын 1 оноо мөн очсон байна. 29 настай Финлянд нисгэгч 57 дахь тойрог дээр 1 минут 25.58 секунд зарцуулсан нь Австралын гранпригийн хамгийн дээд үзүүлэлт болсон аж.
Тэгвэл уралдааны дэд байрыг Мерседес багийн Их Британи нисгэгч, Дэлхийн 5 удаагийн аварга Льюис Хамилтон эзэлсэн бол 3-р байранд Рэд булл багийн Нидерланд нисгэгч Макс Ферстаппен орж шагналын тавцанд хамт зогслоо. Харин Италийн алдарт Феррари багийн хослол С.Феттел, Ч.Леклерк нар 4 болон 5-р байруудыг эзэлсэн байна.
ДАШТ-ий дараагийн гранпри 3-р сарын 31-ны өдөр Бахрейн улсад болно.
Г.Баярмөнх