Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилд 10 гаруй дахин нэмэгдсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Өнгөрөгч 2018 оны байдлаар 871350 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрийн 501934 нь нийслэлд бүртгэлтэй байгаа юм.
Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явах хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтоосон гэсэн үг. Гэвч Монгол Улсад бүртгэлтэй автомашины 53,2 хувь нь БАРУУН ТАЛДАА жолооны хүрдтэй байна.
Эх сурвалж: "Монгол Улс дахь зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлт 2018" товхимол