УИХ-ын ээлжит бус чуулган өнөө өглөө нээлтээ хийсэн. Нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр дэмжсэн талаар мэдээллээ.
Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль нэг жил орчим болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй байр суурийг хэлэлцээд, уг хуулийг хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн үзсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийнг зайлшгүй дэмжих шаардлагатай гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Он гарснаас хойш Монголбанканд тушаах алтны хэмжээ 80 гаруй хувиар огцом буураад байна. Өнөөдрийн байдлаар алт олборлогчид алтны 5 хувь ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувь гээд 9-10 хувийн татвар төлж байгаа нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна” гэлээ.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын томилгоог хэлэлцэхээр тусгасан. МАН-ын бүлэг энэ талаар удахгүй хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх юм байна.