Иргэн та өөрийн цахим мэдээлэл, төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалж, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд дараах хэд хэдэн асуудалд үргэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:
1. Төлбөрийн картын аюулгүй байдлыг анхаарах:
- Картын нууц үг, пин кодоо найдвартай хадгалах. Дэлгүүр, олон нийтийн газарт явахдаа үйлчлүүлэгч байгууллагын хүссэнээр нууц үгээ ил задгай хэлэхгүй байх, зөвхөн өөрөө нууц кодоо хийж, баталгаажуулснаар худалдан авалт хийх.
- АТМ-аар гүйлгээ хийх үеийн аюулгүй байдлаа хангах. Нууц пин кодыг оруулахдаа шаардлагатай бол гараараа далдалж байгаад оруулах хэрэгтэй. Мөн бусад үйлчлүүлэгч таны дансны хуулга, эсвэл пин кодыг харах зэргээс урьдчилан сэргийлнэ үү.
- Компьютерээ хамгаалагдсан эсэхийг шалгах. Таны компьютер таны мэдээллийг тодорхой хэмжээнд агуулж байгаа. Ялангуяа аливаа санхүүгийн луйвраас цахим гүйлгээ, төлбөр тооцоотой холбоотой ажлаа компьютер дээр гүйцэтгэж байгаа бол та компьютерээ маш найдвартай нууц үгээр хамгаалаарай.
- Онлайн худалдан авалт хийхдээ болгоомжтой байх. Мэдээж онлайн худалдан авалт хийхэд танаас E-token code, картын нээлгэсэн болон дуусах хугацаа гэх зэрэг мэдээллийг шаардана. Найдвартай, аюулгүй онлайн худалдана авалт хийж байгаа бол энэ асуудал биш. Гэхдээ иргэд мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулж, онлайн худалдан авалт нэрээр цахим луйвар хийдэг элдэв төрлийн вэб сайтууд ч бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд таны картын мэдээллийг хормын дотор авч, дансыг тань хоослох вий.
- Банкны хуулгаа шалгах. Таныг өөрөө ч мэдээгүй байхад данснаас чинь ямар нэгэн гүйлгээ, шилжүүлэг гарсан байх вий. Тиймээс дансны хуулгаа тогтмол шалгаж, хэрэв таны хийгээгүй гүйлгээ хийгдсэн байвал банкинд, эсвэл хууль хяналтын байгууллагад хандан яаралтай шалгуулах нь зөв юм.
2. Гэнэтийн цахим шуудангаас болгоомжил:
Луйврын цахим шуудангийн жишээ нь таныг дансны мэдээллийн аюулгүй байдалдаа баталгаажуулалт хийхийг хүссэн байдлаар ирэх нь элбэг. Ингэхдээ таны харилцдаг банкны албан ёсны цахим шуудангийн хаяг дээр хүнд анзаарагдахааргүй багахан өөрчлөлт хийж илгээдэг байна. Нэг цэг, эсвэл нэг үсэг илүү бичигдсэн байхад л луйврын шуудан болж хувирна гэдгийг анхаараарай. Иймд санхүүгийн аливаа асуудалтай холбоотой цахим шуудан танд ирсэн бол ирсэн и-мэйл хаягийг маш сайн нягталж, шаардлагатай бол тухайн харилцаж буй банкнаасаа утсаар ярьж, тодруулахад ч гэмгүй юм.
Луйврын цахим шуудангийн жишээ:
Хэнээс: no_reply@emailonline.yourbank.com
Агуулга: дансны статус
Хүндэт (Таны банкны нэр) харилцагч танаа, Таны дансанд сүүлд хийгдсэн гүйлгээтэй холбогдуулан бид дараах аюулгүй байдлын шинэ шаардлагыг танилцуулж байна. Таны аюулгүй байдлыг хангахын тулд таны дансанд нэвтрэхийг түр хугацаагаар хаалаа. Танаас өөр хүн таны дансанд нэвтрэх боломжийг хязгаарлахын тулд таны банк дансыг тань хамгаалж байна.
Та өөр төхөөрөмж, эсвэл байршлаас өөрийнхөө данс руу нэвтэрсэн учраас та энэхүү мессежийг хүлээн авсан болно. Хэрэв ийнхүү нэвтэрсэн хүн нь та бол таны данс руу нэвтрэх эрх сэргээгдэх болно. Хувийн дансны мэдээллээ хамгаалахын тулд дараах зааварчилгааны дагуу нэн даруй нэвтэрч баталгаажуулалт хийнэ үү.
Зарим нийтлэг санхүүгийн луйвар
Skimming буюу мэдээлэл хулгайлах
- Phishing буюу цахим халдлага
- Урьдчилгаа төлбөрийн луйвар.
- Төлбөртэй тусгай дугаар
- Шагнал, сугалаа, уралдаанд хожлоо, тасалбартай холбоотой луйвар
Та гомдолтой байвал яах вэ?
1. Холбогдох бүх бичиг баримтаа цуглуулах
2. Санхүүгийн байгууллагад гомдол гаргах
• Таны нэр, хаяг;
• Та ямар учраас шударга бус хандлаа гэж үзэж байгаа тухай тайлбар;
• Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн санхүүгийн байгууллагаас хүсэж байгаа арга хэмжээ;
• Гарын үсэг.
3. Банк, санхүүгийн зохицуулагч байгууллагад мэдэгдэх
4. Хуулийн байгууллагад хандах