“Хятад ажилчид БНМАУ-д” /1945-1964/ гэдэг содон нэртэй номын нээлт /2019.03.15/-нд боллоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргал энэхүү бүтээлийг туурвижээ.
Доктор Д.Наранжаргал энэхүү бүтээлдээ 1955-1964 онд БНХАУ нь хөрш БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад туслуулахаар олон арван мянган хятад ажилчид илгээж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан тухай, хөрш хоёр орны хамтын ажиллагааны нэгэн онцлог үеийг архивын болон гадаад харилцааны баримт сэлт дээр тулгуурлан өгүүлсэн байна.
Доктор Д.Наранжаргалын бүтээлийг эрдэмтэд “1949 оноос өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцлон үнэлж байна.
БНМАУ-ын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу Хятадын коммунист намны төв хороо Монголын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээн туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. МАХН-ын Төв хорооноос 1955 оны нэгдүгээр сарын 14-нд хариу захидал илгээж, нийт 12250 ажилчныг ямар ямар мэргэжлээр хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Монголын бүтээн байгуулалтад туслах зорилгоор хятад ажилчдыг оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бээжин хотноо байгуулж, тавдугаар сард эхний ээлжийн 8000 ажилчин Монголд иржээ.
Монголд ирсэн хятад ажилчид нь хот хөдөө, хаана хаана ямар бүтээн байгуулалтад оролцсон, ямар ажил мэргэжлийнхэн голлож байсан, тэдний ахуй нөхцөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг нарийвчилсан тоо баримтуудыг судалгааны энэхүү бүтээлээс харж болох аж. Номонд орсон баримтаас үзвэл, 1945-1964 оны хооронд Монголд ирж ажилласан ажилчдын хувьд нийтдээ 50 гаруй төрөл мэргэжлийнхэн байсан аж.
Тэдний оролцсон гол гол бүтээн байгуулалт гэвэл, Улаанбаатар хотод 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууц; 5, 6, 14 зэрэг ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, техникумын барилга, оюутны дотуур байр, Байгалийн түүхийн музей, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон арван барилга барьжээ.
Доктор Д.Наранжаргалын бүтээлийг түүх, гадаад харилцаа, гадаад бодлого судлалын мэргэжлийн хүрээний судлаач, эрдэмтэд “1949 оноос өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцлон үнэлж байна.