Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Робот зохион бүтээгч оюутан залуусын шинэ санаа техник сэтгэлгээ, ур чадварын тэмцээн “MUST Robocon -2019” гуравдугаар сарын 16-ны өдөр боллоо.
Энэ онд олон улсын "ABU робокон-2019" манай улсад болох бөгөөд тэмцээнийг угтан “MUST Robocon -2019”-ыг зохион байгуулж буйгаараа онцлог юм байна.
“MUST Robocon -2019” тэмцээнд үндэсний аварга шалгаруулах тэмцээний эрхээ аваад байгаа ШУТИС-ийн зургаан баг болох робокон тэмцээний олон жилийн туршлагатай Механик тээврийн сургуулийн “Pro Mech ”, “Mechtron”, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High Tech”, “Цахим алт” багууд мөн түүнчлэн робокон тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот” баг болон “Робокон-2018” үндэсний тэмцээний аварга баг болсон Эрчим хүчний сургуулийн “Эрчим” багууд тус тус өрсөлдлөө.
Тэмцээн олон улсын дүрмийн дагуу засагдсан талбайд “ABU Робокон” тэмцээний үндэсний шүүгчдийн заавраар явагдлаа. Энэ удаагийн тэмцээний талбайг Мэдээлэл холбооны технологийн сургуулийн III дамжааны оюутнууд олон улсын шаардлагын дагуу засаж тохижуулсан байна.
Г.Эрхэмбаяр ахлагчтай төслийн баг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зарласан “Оюутны өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр”-т “Робот технологийн туршилтын талбай” төсөл бичин шалгарч хэрэгжүүлжээ.
Тэмцээн тойргийн системээр тоглож ялагчаа тодруулахад Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн “Цахим алт” баг 5 хожил, 1 цэвэр ялалт буюу “Уухай” өргөснөөр ялагч боллоо. “Цахим алт” баг 2 минут 17 секундэд цэвэр ялалт хийсэн бол хоёрдугаар байранд Механик тээврийн сургуулийн “Мechtron” баг, гуравдугаар байранд Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High tech” багууд тус тус шалгарлаа.
Эх сурвалж: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар