Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Наурызын баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, эрдэнэт хүний амийг аварсан хүмүүсийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд одон медалиар шагнасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.
Алтан гадас одонгоор Хөдөө аж ахуйн их сургуулийн ректорын зөвлөх Дамдинбазарын Батмагнай, “Хамба фильм” студийн ерөнхий найруулагч Бямбаагийн Ганболд нарыг шагналаа.
Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Загаржавын Баянзулыг “Шударга журам” медалиар, тус яамны Биеийн тамир спортын бодлогын газрын мэргэжилтэн Соотонгоогийн Мөнх-Эрдэнийг “Стандарт хэмжил зүйн газрын хүндэт жуух”-аар тус тус шагналаа.