Долоо хоногийн эхний өдөр хаана, юу болов?
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Иймд өнөөдөр чуулганыг нээв. МАН доторх хуваагдал, хагарлын улмаас Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байна. Иймд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан, 19 настай цэрэг амиа алдсан тухай мэдэээл нэгдүгээр сарын 22-нд гарсан. Түүнийг гаднын нөлөөгүй нас барсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн юм. Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өнөөдөр Батлан хамгаалах яамны дэргэд суулт хийв. Тэд өнгөрсөн сарын 15-нд Батлан хамгаалах яаманд өргөдөл өгсөн ч өргөдлийнхөө хариуг авах гэж суулт хийжээ. Өргөдөлдөө нэгдүгээрт хэргийг үнэн зөвөөр шийдэхийг, хоёрдугаарт албан хаагчдын сахилга батгүй байдлаас болж цэргүүдийн амь нас хохирч байгаа тул цэрэг армиа шинэчилж өөрчлөхийг, гуравдугаарт өнчирч хоцорсон эхийн сэтгэл санааны хохирлыг төлж өгөхийг хүссэн байна.
“Эко алтан заамар”-ын ослын голомтод ажилласан аврагчдыг төрийн одон, медалиар шагнав. Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн төрлөөс манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ.
Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өнөөдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртжээ. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурханы тавилан байсан гэж харж байна. Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн” гэлээ.