ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ
Монгол Улсын 2019 оны эдийн засгийн ерөнхий төлөв болон гол эрсдэлийн талаар МУИС- ийн эдийн засгийн тэнхимийн багш Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөл нь институцын чадавх, тогвортой байдал хэмээгээд энэ оны нийт эдийн засгийн гол эрсдэл нь улс төр, эдийн засгийн бүлэглэлийн дайн болохыг анхаарууллаа.
-Оны эхний хоёр сарын байдлаар инфляц 6.9 хувьтай байна. Инфляцын өсөлтийн хандлагаас ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Бидний зорилго бол инфляцыг найман хувьд барих. Харин одоогоор инфляц улсын хэмжээнд 6.9, нийслэлийн хэмжээнд 7.9 хувьтай байна. Ерөнхийдөө зорилтот түвшиндээ гэсэн үг. Эх үүсвэрийг нь задалж харвал нийлүүлэлт тал дээр ам.долларын ханшийн өөрчлөлт нэлээд нөлөөлсөн.
Харин манай улстөрчдийн ярих дургүй байдаг эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт болох үндэсний нийт орлого сүүлийн гурван жил өссөнгүй. Тэгэхээр эрэлт талаасаа инфляцын дарамт байхгүй гэсэн үг.
-Инфляцын цаашдын төлөвийг хэрхэн дүгнэж байна. Төв банкны зорилтот түвшинд бүтэн жилийн турш байж чадах болов уу?
-Зорилтот түвшинд байна байх. Гэхдээ инфляц бол тийм том асуудал биш. Угаас сүүлийн гурав, дөрвөн жилд инфляц нэг их том асуудал байгаагүй. Харин дефляц болчихлоо, яах вэ гэдэг асуудал байсан. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор их хэмжээний ам.доллар монголоос гараагүй бол инфляц бүр бага, цаашлаад дефляц болох нь гэдэг асуудалтай тулгарах байлаа.
-Үндэсний нийт орлого гэдэг үзүүлэлт ДНБ-ээс яагаад чухал юм бэ?
-ДНБ гэдэг тухайн тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон нэмүү өртгийг хэмждэг зүйл. Энэ нь монгол эх үүсвэртэй өсөлт байж болно. Мөн гадаадынхны монгол улсад үйл ажиллагаа явуулаад олсон ашиг бас тооцогдоно. Харин манайхны авч үлдэж байгаа зүйл буюу үндэсний хэмжээнд авч үлдэж байгаа орлогыг үндэсний нийт орлого гэж нэрлэдэг. Ялангуяа, уул уурхайн салбарт гадаадын асар их хөрөнгө оруулалт хийгдсэн энэ үед ДНБ-ий өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж тайлбарлаж болохгүй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД АВЛИГЫН ЗАРДЛАА ДАВХАР ТООЦДОГ БОЛСОН
-Оны эхний хоёр сарын байдлаар зээлийн өсөлт жилийн өмнөх үеэс саарчээ. Хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогыг та зөв гэж үздэг үү?
-Хүмүүст зөв мэдээлэл өгөхгүй бол эдийн засгийн буруу шийдвэр гаргаж эхэлдэг. 2018 онд ДНБ-ий өсөлт 6.9 хувьтай гарлаа гэж байна. Энэ нь манай эдийн засаг 6.9 хувиар өсөж, тэр өсөлтөөс нь бид хувь хүртэх юм шиг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байгаа юм.
ДНБ гэдэг тухайн тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон нэмүү өртгийг хэмждэг зүйл.
Тиймээс хүмүүс эдийн засаг сэргэж байгаа юм байна, яваандаа улам сайжирна гэсэн хүлээлттэй болж, үүндээ тулгуурлан зээл авах гэх мэт шийдвэр гаргадаг. Бидний сүүлийн хэдэн жилийн хэрэглээний зээлийн өсөлтийг үндэсний нийт орлогын өсөлттэй харьцуулбал сэтгэл сэртхийм дүн гарна.
Бид эдийн засаг өсөж байна гэж ярьдаг. Гэтэл энэ өсөлт энгийн иргэдийн амьдралд наалдсангүй. Ингээд бодит хөрсөн дээр бууж ирсэн нь хэрэглээгээ танах, зээл авахаа багасгах байдлаар илэрч байгаа юм болов уу.
-2019 оны эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг та ямраар төсөөлж байна вэ?
-Хэрэв ДНБ-ээ яривал эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байх төлөвтэй. Харин үндэсний нийт орлогыг яривал нэг их өсөлт гарахгүй болов уу. Бид урьдчилсан дүгнэлт хийхдээ хамгийн сүүлийн тоо баримтад тулгуурлах ёстой. Гэтэл 2019 оны гуравдугаар сар талдаа орчихоод байхад өнгөрсөн жилийн үндэсний нийт орлогын үзүүлэлт гараагүй л байна. Ийм нөхцөлд таамаг дэвшүүлнэ гэдэг хэцүү.
-Гол эрсдэл юу байх бол?
-Авлига, хээл хахуулийн хэмжээ дэлхийн хэмжээнд яригдахаар том асуудал болчихлоо. Энэ мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлнө. Тэд ямар хэмжээний өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулах вэ гэдгээ тооцохдоо авлигын зардал гэдэг зүйлийг давхар тооцдог болсон. Энэ хэмжээ нь жил ирэх тусам өсөж байна. Мөн улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын дайн болж байна.
Энэ дайн нийт эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Эдийн засгийн өсөлтийн суурь нөхцөл нь институцын чадавх, тогтвортой байдал. Гэтэл бүлэглэл хоорондын дайн ихэвчлэн институцын чадавхыг устгадаг. Тэгэхээр энэ дайн хамгийн том эрсдэл, хамгийн том асуудал болчихоод байна.