Спорт дрон нисгэгчдийн авхаалж самбааг сорих чухал тэмцээн энэ жил дэлхийн үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх гэж байна. DRL буюу Дроны уралдааны холбоо хэмээх олон улсын спортын холбоо дөрөв дэх улирлын тэмцээнээ наймдугаар сарын 11-нээс Twitter болон БНХАУ-ын Youkou видео сервис ашиглан шууд дамжуулна. Холбооны шийдвэрийн ачаар технологийн спортын тэмцээнийг АНУ-ын NBC телевизийн сүлжээ, NBCSN спорт сувгийн захиалагч нар төдийгүй хүссэн хүн бүхэн үнэгүй үзэх юм.
Дроны уралдаанд дурлах хүмүүсийн сонирхлыг NASCAR-ын түвшинд хүргэх хүсэлтэй тус холбоо өмнөх гурван улирлын тэмцээнийг ESPN, Sky, Disney-н захиалгат хэрэглэгч, төлбөр бүхий онлайн телевизийн үйлчилгээний хэрэглэгчдээр хязгаарладаг байлаа. DRL дижитал спорт үзэгчдийн цар хүрээг тэлэх зорилгоор хуучин байр сууриа өөрчилснийг тус холбооны гүйцэтгэх захирал Николас Горбачевски мэдэгдлээ.
“Дроны уралдааныг гол стриминг платформуудаар үзэх боломжгүй байгаад DRL-ийн хорхойтнууд сүүлийн гурван жилийн турш гомдол тавьж ирсэн”-ийг захирал дурдлаа. Twitter нь DRL-ийн уралдааныг хэлэлцдэг гол платформ болж хувирсан учраас дээрх шийдвэрийг гаргасныг Горбачевски нэмж тайлбарласан юм.
Дөрөвдүгээр улирлын тэмцээн нийт 44 цагийн нэвтрүүлэг болно. Агаар, сансрын нислэгийн Lockheed Martin компани ивээн тэтгэдэг тэмцээнд оролцогчид 130 километр/цаг хүртэл хурдлах чадвартай дроныг олон хаалга, нарийн хонгил дамжуулан нисгэж ялагчаа тодруулна. Энэ улирлын тэмцээнд хиймэл оюун ухаан оролцох тул өмнөхөөсөө ч онцгой содон. Тэмцээний тэргүүн байр 200 мянган ам.долларын шагналтай.