Филиппинд үхсэн халимны гэдэснээс 40 кг хуванцар хог хаягдал гаргаж авсан тухай албаны хүмүүс мэдээллээ.
“D’Bone Collector” музейн ажилчид гуравдугаар сарын эхээр Давао хотын далайн эргээс халимыг олсон байна. Халимны гэдэснээс 16 будааны уут, олон төрлийн гялгар уут зэрэг 40 кг хуванцар хог хаягдал гарчээ.
Тэд фэйсбүүк хуудсандаа “Энэ нь халимнаас хамгийн их хуванцар хог хаягдал гарсан тохиолдол юм. Далай, тэнгисийг хогийн сав гэж ханддаг хүмүүсийн эсрэг засгийн газар шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн бичжээ.
Музейн эзэн Блачлэй “Халим, дельфин зэрэг хөхтөн амьтан далайн ус уудаггүй. Тэд идэж буй хоолноосоо шингэнээ нөхдөг. Халимны гэдэс хуванцар хаягдлаар дүүрч хоол идэж чадахаа больсон тул тэрээр өлсгөлөн болон шингэний дутагдлаас болж үхсэн” гэв.
2015 онд гаргасан далайн хамгааллын кампанит ажлын тайлангаас үзэхэд Хятад, Индонез, Филиппин, Вьетнам, Тайланд гэсэн Азийн таван улс далай тэнгисийн хуванцар хог хаягдлын 60 хүртэл хувийг бүрдүүлдэг ажээ.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард гэхэд л Тайландад 80 ширхэг гялгар уут залгисан халим олдож байв.
Их Британийн засгийн газраас хийсэн судалгаагаар улс орнууд ямар нэг арга хэмжээ авахгүй бол дэлхийн тэнгис далай дахь гялгар уут, хуванцар хог хаягдлын хэмжээ ирэх 10 жилд гурав дахин нэмэгдэх аж.
Эх сурвалж: BBC