Сумын цолтон болон залуу бөхчүүдийн нэгэн томоохон барилдаан боллоо. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нэрэмжит энэхүү барилдаанд 128 бөх хүч сорив.
ЗАРИМ САЙЧУУЛ БАРИЛДСАНГҮЙ
Энэ өдрийн барилдаанд зодоглох бөхчүүдийг урд өдрүүдэд нь бүртгэсэн бөгөөд цөөнгүй бөх барилдсангүй. Хэнтийн Д.Алтанцоож, Ховдын Б.Даваадалай, Ц.Төмөрцоож, Хэнтийн Д.Цэрэнням, Өвөрхангайн Д.Бат-Эрдэнэ, Дорноговийн Б.Бадрал, Өмнөговийн Г.Пүрэвбаатар нарын сайчуул зодоглоогүй юм.
76 СУМЫН ЗААН БАРИЛДАВ
МУБИС-ийн нэрэмжит барилдаанд сумын заан 76, сумын харцага дөрөв, сумын начин ес, залуу бөх 39 зодоглолоо.
УВСЫН ОЛОН ХҮЧТЭН ЗОДОГЛОВ
Энэхүү барилдааны зүүн, баруун жигүүрийг Увс аймгийн харьяат Б.Батбаян, Т.Төгсжаргал нар магнайлав. Зүүний удаад Ц.Намжилдорж, түүний араас Э.Гансүх нар жагсав. Мөн Т.Батсүрэн, Б.Сэр-Од, Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Билэгсайхан, Х.Бумбаяр, Б.Нямсамбуу, Г.Эрдэнэтогтох нарын тэргүүтэй 20 гаруй хүчтэн зодоглосон юм. Энэ нь нэг талаар Увс аймаг бөхийн өлгий нутаг гэдгийг илэрхийлэхийн сацуу тухайн нутгийн залуус барилдах чин хүсэлтэй, үнэн сэтгэлтэйг харуулж буй явдал юм.
ТУСГАЙ ШАГНАЛЫН ЭЗЭН Ж.БАЯНМӨНХ, Г.БАНДИБААТАР
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдаантай бөх” болон “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагнал олгов. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, сумын заан Жаргалсайханы Баянмөнх нэгийн даваанд МУБИС-ийн залуу бөх Б.Батбилэгийг хонгодож цацаад, хоёрын даваанд Говь-Алтайн Б.Эрхэмбаярыг мөн хонгодоод давсан бол гурвын даваанд зүүнийг магнайлсан Увсын Б.Батбаянд амлуулан хүч үзэв. Б.Батбаян таллаж сэгсрээд ард нь гарсан ч этэж, тахимдах давхар мэхэнд нь өвдөг шороодсон юм. Ж.Баянмөнх энэ даваагаар “Уран барилдаантай бөх”-ийн шагнал гардах эрхтэй болов.
Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын харцага Ганболдын Бандибаатар нэгийн даваанд Архангай аймгийн Тариат сумын заан Б.Бямбачулууныг, хоёрын даваанд мөн сумын заан Н.Мөнх-Эрдэнийг, гурвын даваанд Увс аймгийн Хяргас сумын заан Ц.Билэгсайханыг тус тус орхиж, дөрвийн даваанд сумын заан Т.Төгсжаргалтай оноолтоор таарч өвдөг шороодсон юм. Түүнд “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагнал олгов. Өнөө жил 20 настай тэрээр “Залуучуудын улсын аварга” шалгаруулах барилдаанд шилдэг 10-т шалгарч барилдсан бөгөөд цаашид өсөх ирээдүйтэй сайн бөх юм.
ХАТУУ АМ, ХАРУУШТАЙ БАРИЛДААН
Гурвын даваанд Архангайн Өгийнуурын Э.Амартүвшин, Өвөрхангайн Төгрөгийн Ц.Бямба-Отгоныг амлав. Өнгөрөгч оны 11 дүгээр сарын барилдааны зургаагийн даваанд Э.Амартүвшин амлан барилдаад давж байв. Энэ удаад дахин амлаж давхар ачих дархан мэхээ хийсэн боловч Ц.Бямба-Отгон сугарч үлдэн даваа ахисан юм. Энэ даваанд Увсын Б.Сэр-Од, МУБИС-ийн оюутан, жүдо бөхийн ОУХМ, залуу бөх Г.Алтанбаганыг амлан барилдав. Улсын баяр наадамд хоёр давж, сумын заануудын барилдаан шөвгөрч байсан Гантулгын Алтанбагана давуулж хөмөрсөн ч нягт барилдаант заан хонгодон цацаж давлаа.
ОНООЛТЫН ДАВААНЫ ОНЦЛОХ СОНИН
Дөрвийн даваанд амжилтын эрэмбээр оноолт тааруулахад Увс нутгийн зургаан залуу хоорондоо таарав. Тэсийн Г.Бандибаатар Цагаанхайрханы Т.Төгсжаргалыг шахаж татаад дутуудан унасан бол Баруунтурууны Э.Гансүх Өлгийн Х.Отгонбаярыг баруун хавираад давав. Давстын Э.Мөнх-Эрдэнэ, Малчины Т.Батсүрэн нар мөн таарч Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ илүүрхлээ. Мөн даваанд Өвөрхангайн Ц.Бямба-Отгон Төвийн Б.Тамирыг этээд, Хэнтийн Б.Боорчи Төвийн М.Жамсрандоржийг хөмрөөд даваа ахисан юм.
ШӨВГИЙН ШУУГИАН
Тавын даваанд найман бөх шалгарав. Тодсайханы Төгсжаргал Б.Боорчийг амлаад туршлагаар давамгайлж, бяраар илүүрхэн, шуудагнаас мөргөж түрээд давсан юм. Харин Эрдэнэбилэгийн Гансүх Х.Нямдоржийг амлаад буруудав. Батдоржийн Батжаргал Э.Мөнх-Эрдэнийг амласан боловч хашиж мордуулан шороодлоо. Харин тунасан хоёр бөхийн барилдаан харууштай болж Ц.Бямба-Отгон таллаж ард нь гараад, шигшиж өргөн орхив. Баасанжавын Сэр-Одыг орхисноор Ц.Бямба-Отгоны түрүүлэх зам шуударсан юм.
ИХ ШӨВГИЙН ХОЁР БАРИЛДААН
Т.Төгсжаргал Х.Нямдоржийг амлаж, Увсын Э.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангайн Ц.Бямба-Отгон нар тунав. Т.Төгсжаргалыг хутгах мөчид Х.Нямдорж хавчиж эргэн давснаар үзүүр булаалдах боломжтой боллоо. Х.Нямдоржийн энэ мэх тун ч олон даваа авчрах нь ээ.
Тунасан хоёрын барилдаан үзүүштэй болж Ц.Бямба-Отгоны даваагаар өндөрлөв. Хэдийгээр унасан боловч Ц.Бямба-Отгонтой тэнцүүхэн, сайн барилдсан бөх нь удамт бөх Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ байлаа.
ТҮРҮҮ ҮЗҮҮРИЙН “ХОЁР” БАРИЛДААН
Үзүүрт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын заан Х.Нямдорж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын заан Ц.Бямба-Отгон нар шалгарав. Төдий удсангүй Өвөрхангайн заан зүүн гараар баруун гарыг нь дарж уургалан, элэг бүсдсэн барьцнаас зүтгэж хөмрөөд тохойлдууллаа. Уг барилдааныг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэсэн бөгөөд удаашруулсан бичлэгээс Х.Нямдоржийн тохой түрүүлж хүрсэн нь илт байсан боловч засуул цэцүүд дахин барилдуулав. Өрөнгүүт шилдэж, барьцгүй хавсраад Ц.Бямба-Отгон дахин давлаа. Ийнхүү түрүү үзүүрийн барилдаанд хоёр удаа барилдан давснаар МУБИС-ийн нэрэмжит барилдааны түрүү бөхөөр тодров.
ҮЗҮҮР БӨХ ХҮҮХЭНСҮРЭНГИЙН НЯМДОРЖ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумандаа гурван удаа түрүүлсэн Хүүхэнсүрэнгийн Нямдорж гэж бөх бий. Тэрээр өсвөр наснаасаа олны хараанд өртсөн бөх бөгөөд 2013 онд Сүхбаатар аймагт болсон улсын аварга шалгаруулах барилдааны дунд насанд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Хөлд орох, давхар хамах, хутгасан хүнийг дагаж эргэх зэрэг мэхтэй, арал чацтай энэ бөхийг илүү дээшээ барилдах боломжтой хэмээн бөхийн хорхойтнууд үнэлдэг билээ.
ТҮРҮҮ БӨХ ЦЭДЭНСОДНОМЫН БЯМБА-ОТГОН
Өнгөрсөн хавар буюу 2018 оны дөрөвдүгээр сард Өвөрхангай аймагт “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтэд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болсон юм. Тус барилдааны хоёрын даваанд улсын аварга Ч.Санжаадамбатай Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, сумын заан залуу оноолт таарч барилдав. Тэрээр аваргатай тун ч сайн барилдаж, давааны сүүл хүртэл хүч үзсэн бөгөөд санасан мэхээ зоримог хийн, аваргыг тун ч сандрааж байсан юм. Тэр бөх бол Цэдэнсодномын Бямба-Отгон байлаа.
Өнгөрсөн зун Өвөрхангай аймгийнхаа наадамд хоёр давж, гурвын даваанд Н.Даваадоржтой тунан барилдаж өвдөглөжээ. Улмаар 2018 оны намар “Аварга” дээд сургуульд зохиогдсон сумын заануудын барилдаанд анх шөвгөрсөн бол сар шинийн сумын цолтны барилдаанд сайчуулыг орхисоор түрүү бөхөөр тодорсон билээ.
Энэ удаагийн барилдаанд Төвийн М.Ганбаатар, Булганы А.Идэртөр, Архангайн Э.Амартүвшин, Төвийн Б.Тамир, Увсын Б.Сэр-Од, Э.Мөнх-Эрдэнэ, Булганы Х.Нямдорж нарыг удаж төдөлгүй орхисоор сумын цолтны барилдааны хоёр дахь түрүүгээ хүртэв. Түүний зүүн ташаа олон бөхийн шүдний өвчин болох янзтай.