Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг 2009 оны цагаан сараас хойш хийж байгаа билээ. Монголын үндэсний бөхийн холбооноос сар тутам зохион байгуулж байгаа энэхүү том барилдаанд сар бүр 500 орчим сумын заан барилддаг уламжлалтай. Бөх шимтэн сонирхогч хүний хамгийн үзэх дуртай, хамгийн сонирхолтой урамтай барилдаан гардаг дэвжээ билээ.
Гуравдугаар сарын 15-нд Спортын төв ордонд монгол улсын боловсролын их сургуулийн нэрэмжит 128 бөхийн барилдаан болж Өвөрхангайн Ц.Бямба-Отгон түрүүлж, Булганы Х.Нямдорж үзүүр булаав. Харин үүнээс хоёр хоногийн дараа Төв аймгийн Жаргалантад болсон 88 сумын заанаас Увсын Б.Батбаян түрүүлж, Завханы А.Нармандах үзүүр булаасан юм.
Ирэх ням гараг буюу гуравдугаар 24-нд МБӨ-нд энэ сарын ээлжит барилдаан болно. Хэнтийн Д.Алтанцоож, Өвөрхангайн Ц.Бямба-Отгон, Увсын Б.Сэр-Од нарын шилдэг сайн залуус хэрхэн барилдахыг ирэх ням гарагт МБӨ-нд очиж үзээрэй.