АНУ-ын “Wyoming Seminary” чөлөөт бөхийн охидын клубын нэрэмжит “SEM LADIES OPEN” залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 16-нд Пенсилвани мужийн Кингстон хотод боллоо. Манай улсаас Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлагаар долоон тамирчин оролцсоноос зургаа нь медаль хүртжээ.
50 кг-ийн жинд Б.Энхцэцэг, 55 кг-ийн жинд Б.Энхзул нар алтан медалийн эзэн болов. Тэд төрсөн эгч дүүс юм. Түүнчлэн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, 53 кг-д Н.Анударь хүрэл, 62 кг-д Б.Нямсүрэн хүрэл, 72 кг-д Ц.Хулан хүрэл медаль хүртэв.
Уг тэмцээнд Монгол, АНУ, Канад, Бразил гэсэн дөрвөн орон болон АНУ-ын 11 мужийн нийт 21 баг өрсөлдсөн бөгөөд Монголын баг 55 оноогоор хоёрдугаар байрт шалгарчээ.
Мөн энэхүү тэмцээнийг олон улсын шүүгч Б.Гансүх, А.Дарханбаатар нар дэнсэлжээ.
Т.Түмэндэмбэрэл