2018 оны улирлын үнэ цэнтэй тоглогч, энэ улиралд лигийн бүх тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлж байгаа Хьюстон Рокэтс багийн ахлагч Жэймс Харден АНУ-ын шигшээ багийн нэрийн өмнөөс энэ жил болох сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцохоо мэдэгдсэн байна.
Энэ талаар Харден "Мэдээж би багтаа туслахыг хүсэж байна. Дэлхийн аваргад тоглоно гэдэг бол нэр хүндийн хэрэг. Хүн болгонд ийм боломж олдоод байдаггүй. Дэлхийн аваргад тоглоно гэдэг бол тамирчдын замналын хамгийн оргил үеийг илтгэдэг" гэжээ.
Жэймс Харден өмнө нь 2012 оны зуны олимп 2014 оны ДАШТ-д оролцож байсан ба хоёуланд нь түрүүлж, алтан медалийг эх орондоо авч ирсэн билээ.
Энэ жилийн ДАШТ Хятад улсад 8 сарын 31 эхлээд 9 сарын 15-нд дуусах хуваарьтай байгаа. АНУ-ын хувьд Турк, Чех, Япон гэсэн улсуудтай ‘E’ хэсэгт багтсан байгаа билээ.
Эх сурвалж: Bleacher Report
Сэтгүүлч: Л. Тулга