Лаазалсан хоол үйлдвэрлэдэг АНУ-ын DoorDash компани энэ сарын нэгний өдөр “лаазалсан хоолоор хийсэн хамгийн том шигтгэмэл зураг” гэх дээд амжилт тогтоолоо. Африкийн зааныг дүрсэлсэн уг зургийг бүтээхийн тулд 6500 ширхэг лаазалсан хоол хэрэглэжээ.
6,7 метр өргөн 7,8 метр урттай шигтгэмэл зургийн жин нь 2,7 тонн юм. Ингэхдээ шош, буурцаг, вандуй, мэшил жимсний лаазалсан шөл, зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн ашигласан байна.
Зурагт дүрсэлсэн Африкийн заан өдгөө цөөрч, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд үүнийг нь илэрхийлсэн утга шингээжээ. Тус компани өнгөрсөн жил 500 000 гаруй өлсгөлөнд нэрвэгдсэн хүнийг хооллож байсан юм.
Эх сурвалж: guinnessworldrecords.com
А.Эрхэмбаяр