Монголын бизнесийн зөвлөлийн Өсөлт, иннновацийн ажлын хэсгийн уулзалт өнөөдөр Шангри Ла зочид буудалд боллоо. Энэ оны эхнээс ажлын хэсгийг Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада ахалж байна.
Өнөөдрийн хурлаар энэ оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Мөн ажлын хэсэгт сайн дураараа нэгдсэн байгууллага, ААН-үүд хоорондоо танилцан, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжуудаа хэлэлцсэн юм. Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн гэх мэт манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд энэ ажлын хэсэгт сайн дураараа нэгдсэн нь онцлог байв. Учир нь хөдөөгийн болон хотын захын дүүргийн хүүхдүүд рүү чиглэдэг эдгээр байгууллагад ч инновацын хөгжилд түлгуурлах шаардлага тулгарчээ.
Монголын зах зээл жижиг тул шинэчлэлт хийхэд заримдаа илүү хурдан байдаг давуу талтай.
Харилцаа холбоо, уул уурхай, хүний нөөц, контент үйлдвэрлэл, финтек, мал аж ахуйн гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ ажлын хэсэгт багтсан юм. Мөн Lendmn зэрэг гарааны бизнес эрхлэгчид болон "Оюутолгой", "Хаан", "Голомт" банк, MSM групп гэх мэт олон жилийн туршлагатай, томоохон ААН-үүд ч бий.
Ажлын хэсгийн ахлагч Тацуяа Хамада “Инновац гэдэг нь үйлдвэрлэлийн шинэ дамжлага ч байж болно. Гол нь тухайн бизнестээ, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах ёстой. Ажлын хэсэгт олон салбарын төлөөлөл багтсан тул хэрхэн хамтарч ажиллах, дийлэнх гишүүдийн нийтлэг талыг яаж тогтоох вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал байна. 2016 онд үүрэн холбооны компаниуд 4G сүлжээг амжилттай суурилуулснаас хойш интернет урсгал ихээхэн өслөө. Мөн сүлжээ илүү тогтвортой болж, хүмүүс гар утаснаасаа видео бичлэг үзэн, төлбөрөө шилжүүлж байна. Иймд бид одооноос 5G, олон сувагт электрон худалдаа (omni channel) зэрэг нь бидний бизнест хэрхэн нөлөөлөхийг ярилцах хэрэгтэй. Хэрэглэгчдийн шинэ чиг хандлагатай зэрэгцээд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд зөвлөх шаардлага үүсэв. Монголын зах зээл жижиг тул шинэчлэлт хийхэд заримдаа илүү хурдан байдаг давуу талтай” гэсэн юм.
Ажлын хэсгийн зорилго нь бидний өдөр тутмын амьдралыг төсөөлж байгаагүйгээр өөрчилж буй инновацын үр шимийг олон нийтэд түгээх, танилцуулах. Иймд дотоод, гадаадын инновацийн шилдэг туршлагыг гишүүдэдээ танилцуулах, энэ чиглэлийн судалгаа хийхээр төлөвлөжээ. Хувийн хэвшил дижитал шилжилт, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нийгэмд манлайлагчийн үүрэг гүйцэтгэх ёстой. Эдгээрийг боловсрол, нийгмийн эрүүл мэнд, байгалийн баялгийн ашиглалт гэх мэт олон салбарт хэрэгжүүлэх боломжтой юм.