Хятадын Жежян мужийн төв Ханжоу хотын их сургууль хиймэл оюун ухаант шинэ систем ашиглан оюутнуудын ирцийг бүртгэх болжээ.
Тус системийг ашиглаж эхэлснээс хоёр долоо хоногийн хугацаанд тун эерэг үр дүн гарсан байна. Гэхдээ системийн гол зорилго нь оюутнууд яагаад хичээлээ тасалдаг шалтгааныг олох явдал аж.
Хятад улс 2014 оноос хойш хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн тоогоороо АНУ-ыг гүйцэн дэлхийд тэргүүлээд байна.
Оюутнууд ангидаа орохдоо гар утасныхаа тусламжтайгаар баталгаажуулах кодоор нэвтрэх ба ингэснээр тухайн систем хэн хоцорч, хэн тасалж байгааг тогтоон боловсруулах юм. Хичээлээ тасалсан оюутан “Сайн уу, энэ бол Hangzhou Dianzi их сургуулийн ухаалаг дуут туслах байна. Чамайг өнөөдөр хичээлээ тасалсан гэдгийг анхааруулж байна” гэх мессежийг хүлээж авдаг аж. Мөн оюутны зүгээс өгсөн хариултыг хүлээн авч тэмдэглэн, хэрэгтэй гэвэл их сургуулийн нүүр хуудаст нийтэлдэг байна.
Одоогоор Hangzhou Dianzi их сургуулийн нийт оюутнуудын хагасаас илүү нь уг ухаалаг системийг утсандаа нэвтрүүлээд байгаа юм. Сургуулийн оюутны албаны захирал Ху Хайбин “Энэ систем нэвтрэхээс өмнө багш нар ирц бүртгэх гэж дор хаяж 7-8 минутыг зарцуулдаг байв. Харин одоо энэ ердөө 15 секунд л болно” хэмээжээ.
Эхний хоёр долоо хоногийн байдлаар систем эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд ирцийн хувь өмнөхөөсөө 7 хувиар өссөн байна. Ху Хайбины хэлснээр системийн гол зорилго нь оюутнуудын хичээл таслах шалтгааныг олох ба их сургуулийн ажилтнууд хичээл тасалсан нэгэнтэй тулж ярилцах юм байна.
Хятад улс 2014 оноос хойш хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн тоогоороо АНУ-ыг гүйцэн дэлхийд тэргүүлээд байна. Тэд явган хүний гарцын зөрчлийг илрүүлэх, ариун цэврийн цаас хэмнэх зэрэг олон зүйлд хиймэл оюун ухаант системийг ашиглаж байна.
Эх сурвалж: South China Morning Test
А.Эрхэмбаяр