Өнөөдөр хаана, юу болов?
Сүүлийн өдрүүдэд оффшор дансных нь мэдээллийг Швейцарын талаас хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл тарсан тул УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ.

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.
УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн юм.
Залуучуудын хөгжлийн газар “Сайн дурынхны хөгжлийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийг албан ёсоор нээж хоёр тал гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа. Уг төв залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой.
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.

АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадамд оролцож буй Монголын баг тамирчид ес дэх медалиа аваад байна. Өчигдөр ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртсэн байна. Э.Билгүүн 18 настай, 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ.