-ТОМИЛОЛТ-
Одоогоос далан жилийн өмнө Япон улсын Кюүшү арлын Минамата хотод хүмүүс мөнгөн усны хурц хордлогод өртөж үр удам нь эрэмдэг зэрэмдэг болсон эмгэнэлт явдал болсон байдаг. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бохирдлын хор уршиг хүнд илэрсэн хамгийн тод жишээнүүдийн нэг билээ. Өнөөдрийг хүртэл Минамата хотын нэрээр нэрлэгдсэн уг өвчнөөр олон хүн зовж, шаналж байна.
“Минамата хотод 1908 онд Чиссо буюу азотын химийн үйлдвэр байгуулагдсан. Тус компани 1932 онд анх хуванцрыг зөөлрүүлдэг бодис гарган авсан байна. Ингэхдээ мөнгөн ус ашигласан нь Минамата өвчин дэлгэрэх гол шалтгаан болсон юм.
Чиссо /одоогийн JNC/ 1932-1968 он буву 36 жил мөнгөн ус болоод үйлдвэрийн хортой хог хаягдлыг далай руу урсгаж байхад хэн ч юм хэлээгүй. Учир нь үйлдвэрийн ойролцоо байсан айлууд дандаа тус үйлдвэрт ажиллаж хүмүүс байсан. Өөрийнхөө ажилладаг газрыг хэн ч муулахгүй шүү дээ. Эхлээд муур дэвхцэх, шувуу нисэж яваад унах зэрэг жижиг амьтан дээр нөлөөлөл нь гарч эцэст нь хүний амь нас хохирч эхэлсэн" хэмээн Минамата өвчний эх сурвалжийн музейн орлогч дарга Күсано Тэцүяа ярилаа.
ЧИССО ҮЙЛДВЭР МӨНГӨН УС МИНАМАТА ӨВЧНИЙ ШАЛТГААН БИШ ГЭХ ДҮГНЭЛТИЙГ СОНИН ХЭВЛЭЛЭЭР ТАРААЖЭЭ
Күмамото мужийн их сургууль болон Минамата хотын эрүүл мэндийн байгууллага хамтарч үл мэдэх өвчний шалтгааныг олохын тулд мууранд тус хотын далайн загасыг идүүлж туршилт хийсэн байна. Үүний үндсэн дээр анх удаа үйлдвэрийн хаягдалд багтсан мөнгөн уснаас болж энэ өвчин дэлгэрсэн гэдгийг баталжээ. Тухайн үед мөнгөн усыг их хор уршигтай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэггүй байж.
Минамата хотын хөгжлийг тэргүүлэн ноёрхож явсан Чиссо компани үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Токиогоос алдартай эрдэмтэн, профессоруудыг дагуулж ирээд олон төрлийн үнэлгээ хийлгэж, мөнгөн ус энэ өвчний шалтгаан биш гэх дүгнэлтийг сонин хэвлэлээр тараажээ.
Хэдий одоо далай, тэнгис харахад цэвэрхэн болсон ч одоог хүртэл мөнгөн ус булагдсан хэвээр.
Мөн тус компани үйлдвэрийн хаягдал бохир усыг цэвэршүүлдэг төхөөрөмж бий болгосон бөгөөд тухайн үеийн захирал нь цэвэршсэн усаа олон түмний өмнө ууж үзүүлсэн байна. Эцсийн эцэст уусан ус нь Минаматагийн хортой хог хаягдлыг цэвэрлэсэн ус бус гоожуурын ус байж таарчээ. Чиссогийн үйлдвэр иймэрхүү байдлаар худлаа дүр үзүүлж, хүмүүсийн дууг хорьж буруугаа хүлээхгүй байв.
Чиссогийн хувьд өвчтөнүүд өөрсдийнх нь үйлдвэрийг үгүй хийх аюултай этгээдүүд. Өвчтөний хувьд Чиссо үйлдвэр хамгийн адгийн өвчин дэлгэрүүлсэн компани. Ийнхүү Минамата өвчин зөвхөн хувь хүний эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал хулгайлаад зогсохгүй нийгмийн эв нэгдлийг хүртэл үгүй болгожээ. Өнөөдрийг хүртэл энэ асуудал бүрэн шийдэгдэж чадаагүй байна.
Эрдэмтдийн судалгааг үндэслэн шүүхээс өвчин үйлдвэрийн бохирдлоос үүдэлтэй гэх шийдвэрийг гаргажээ. Чиссо компани буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль орчныг сэргээх үйл ажиллагаа эхлүүлэн шинээр эх газар байгуулж /далайн хошууг шороогоор дүүргэж газар бий болгосон/ хортой мөнгөн усыг булсан байна. Хордсон загастай хэсэгт тор татсанаас гадна 1 боошигт 3500 загас, жараахай хийж мөнгөн усны хамт эх газарт булсан гэнэ. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 13 жилийн турш 400 сая ам.долларыг зарцуулжээ. Хэдий одоо далай, тэнгис харахад цэвэрхэн болсон ч одоог хүртэл мөнгөн ус булагдсан хэвээр.
МИНАМАТА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний хараа хүрээ багасах, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг болно.
Өвчтөнүүдэд дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарсан байдлаар илрэх бөгөөд хүнд хэлбэртээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэдэг. Нөгөө талаар харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед толгой өвдөх амархан ядрах, амт үнэр мэдрэхээ болих, чих дүнгэнэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь метилийн мөнгөн усны нөлөөгөөр тархины эд эсүүд гэмтсэнтэй холбоотой.

1971 онд Минамата өвчтэй хүнээр бүртгэгдсэн 92 настай Эико Үэно эмээ маш богино хугацаанд тус өвчнөөр нөхөр хүүхдээ алджээ. Тэрбээр, өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлснийг та бүхэнд хүргэж байна.
МИНАМАТА ӨВЧИН ГЭР БҮЛИЙН МИНЬ АЗ ЖАРГАЛЫГ БУЛААСАН
“Би Минамата өвчнөөр зөвхөн хүүхэд нөхрийгөө алдаад зогсоогүй, хамаатан садан, ах дүү нар маань ч уг өвчний улмаар нас барсан. 1958 оны наймдугаар сарын нэгэн өдөр миний нөхрийн бие гэнэт чичирхийлж эхэлсэн. Тэр орой нөхөр маань ганц ч үг амнаасаа унагах чадваргүй болсон юм. Тэр өдрөөс эхлэн манай гэр бүлийн хүнд, хэцүү амьдрал эхэлсэн" хэмээн Үэно эмээ яриагаа эхлүүллээ.
Тэрбээр, Бид дараагийн өдөр Фүкүро хотын эмнэлэгт очсон ч эмч нар өвчнийг оношилж чадаагүй. Тэр оройноос эхлээд нөхрийн маань бие улам муудаж, хоолтой аягаа алдан асгаж, савхаа барьж чадахгүйд хүрлээ. Гадаа байдаг ариун цэврийн өрөө ороход нөхөр минь их өрөвдөлтэй, зүрх шимширмээр санагдаж байв. Бие нь байнгын чичирхийлэлтэй байсан болохоор шаахайгаа ч өмсөлгүй хөл нүцгэн гараад явсан. Явж байхдаа бүдэрч унаад миний нүд рүү ширтэж байлаа. Би есөн сартай жирэмсэн байсан болохоор эр хүнийг өргөөд босгочих чадал, тэнхээ үнэхээр байгаагүй.
Энэ өдрөөс 4-5 хоногийн дараа нөхөр маань босож чадахаа байлаа. Босох гэж байгаад надаас зуураад хамт өнхөрч унах тохиолдол их гарч байсан. Энэ бүхэн дахин давтагдан өөрөө маш их шаналж, бухимдаж над руу орилж хашхирах тохиолдол ч гарсан.
Тухайн үед хавь ойрын хүмүүс нөхрийг маань гажиг өвчтэй гээд бидэнд ойртохоо ч больсон. Зургаа дахь өдөр нөхрийн минь эцэг их санаа зовонгуй байдалтай манайд ирлээ. Миний хүүг энэ хотод авчраад юу ч идүүлж, уулгаагүйгээс болоод ийм өвчтэй боллоо гээд намайг маш их загнаж байлаа. Би юу гэж хайртай ханьдаа юу ч идүүлэхгүй байх билээ.
Хадам аав нөхрийг минь Тану ура хот руу аваад явах гэсэн боловч тэр зөвшөөрөөгүй. Энэ орой манай хадам аав, нөхөр хоёрын үүрдийн хагацал байсан юм. Манай нөхөр эр хүн мөртлөө чанга дуугаар цурхиран уйлж байхыг тэр өдөр харсан.
Нөхөр маань гэнэт шөнө босож харайгаад өөрийн мэдрэлгүй шалан дээр унадаг, өрөөгөө тойроод эргэлдэж гүйдэг, хажуудаа байсан намайг хүртэл түлхэж унагах тохиолдол гарав.
Найм дахь өдрөөс нөхрийн маань өвчний шинж тэмдэг улам хүндэрсэн. Тэр гэнэт шөнө босож харайгаад өөрийн мэдрэлгүй шалан дээр унадаг, өрөөгөө тойроод эргэлдэж гүйдэг, хажуудаа байсан намайг хүртэл түлхэж унагах тохиолдол гарав. Есөн сартай жирэмсэн би нөхрийнхөө хажууд байвал аюулд орохоо мэдэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэн.
Ес дөх өдөр хотын захиргаанаас албаны машин ирээд Күмамотогийн эмнэлэг рүү дагуулж явсан. Эмч дахин үзлэг хийхэд манай нөхөр ямар ч ухаангүй болсон байлаа. Эмнэлэгт хүргэгдсэн гурав дахь орой нөхөр маань амьсгал хураасан.
Миний нөхөр Чиссо үйлдвэрт ажиллахын сацуу надтай хамт загасны аж ахуй эрхэлдэг байсан юм. Бид хорвоод удахгүй мэндлэх хүүхдийнхээ тухай баярлан хөөрөлдөн ярьж байсан. Нэг сар л хүлээсэн бол дөнгөж шинэ төрсөн хүүхэдтэйгээ гурвуулаа аз жаргалтай амьдрах боломж байсан.
БИ ОДОО ХҮРТЭЛ НАСАН ТУРШИЙН ГОМДОЛТОЙ ЯВДАГ
Минамата өвчин бидний эцэг эх байх, тэр дундаа гэр бүлийн минь аз жаргалыг булаасан. Тиймээс би одоо хүртэл насан туршийн гомдолтой явдаг. Би эмнэлэг дээр нөхрийгөө оршуулаад түүний чандрыг нь аваад гэртээ харьсан. Буцах замд галт тэргэн дотор надад ямар ч ирээдүй харагдаагүй. Гагцхүү миний толгойд цаашдаа яаж амьдрах вэ, гэдсэн дэх хүүхдээ хэрхэн тэжээх вэ гэсэн бодол байлаа.
Оршуулгын ажиллагаа дууссанаас зургаан хоногийн дараа би дутуу төрсөн. Охиноо эрүүл саруул өсгөж хүмүүжүүлнэ гэж өөртөө тангараг тавьж байв. Тухайн үед би охиноо Минамата өвчнөөр өвчилсөн гэдгийг огт мэдээгүй байлаа.
Охиныг минь гурван сартай байхад эгч маань манай гэрт ирсэн юм. Рёоко наашаа хараарай гэж дуудан эрхлүүлэхэд тэр өөр зүг рүү хараад инээд алдаж байв. Толгойгоо ч даагаагүй охины минь гар хөл нь хөдөлж байсан тул арай ч ийм аймшигтай өвчин тусаагүй байх гэж чин сэтгэлээсээ итгэж байсан. Гэхдээ өөрийн эрхгүй санаа зовж, хүүхдийн эмнэлэг явсан. Эмч хүүхдийг маань "Тархины сааталтай хүүхэд байна, Хүн болохгүй" гэж хүйтэн цэвдэг байдлаар хэлсэн юм.
Хүүхдүүд нугасны ус авахуулсан өдрөө ямар ч хөдөлгөөнгүй, царайнд нь цус гүйгээгүй мэт байдалтай байдаг байлаа.
Би эх хүний хувьд цурам хийлгүй шөнөжин уйлж хонолоо. Маргааш нь хотын харьяа том эмнэлэгт очиж үзүүлсэн ч нярай хүүхдийн тархины гажигтай гэх онош тавьсан. Түүнээс хойш эмнэлгийн эмчилгээтэй өдөр болгон тэмцэлддэг өдрүүд эхэлсэн. Жижигхэн бие нь өдөр болгон ямар нэгэн байдлаар тариа хийлгэж өвддөг байлаа.
Ингээд хоёр жил өнгөрсөн. Күмамотогийн их сургуулиас эмч нар ирж үзлэг хийхэд манай хүүхэдтэй адилхан гажигтай 15 хүүхэд байгаа гэдгийг мэдсэн. Үүний дараанаас Минамата хотын эрүүл мэндийн төвд хүүхдүүдийг анх удаа тусад нь байлгаж шалгаж эхэлсэн. Өвчний шалтгааныг тогтоохоор гурван жилийн турш үзлэгт хамруулсан. Бяцхан хүүхдүүдийн нугасны усыг байсхийж байгаад л авдаг байв. Өвчиндөө шаналан уйлж байгаа хүүхдүүдийн дуу хоолойг бид нар үүдэнд нь сонсоод л зогсдог байлаа. Хүүхдүүд нугасны ус авахуулсан өдрөө ямар ч хөдөлгөөнгүй, царайнд нь цус гүйгээгүй мэт байдалтай байдаг байлаа.
Бид өдөр болгон хурдхан шиг шалтгааныг нь тодорхойлоод өгөөч хэмээн эсэргүүцэл үзүүлдэг байв. Харин эмч нар нэг нь бурхан болбол задлан шинжилгээ хийж шалтгааныг нь тодорхойлно гэх хариуг өгч байлаа.
ГҮЙЖ ЯВАХДАА ЯМАР Ч СОНСГОЛГҮЙ ХҮҮХДЭДЭЭ ЯАГААД Ч ҮХЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭЖ ХАШХИРЧ БАЙЛАА
Энэ үед Чиссогийн үйлдвэрээс болж өвчин гарсан гэх мэдээг сонсоод бид тус компанийн захиргаатай олон удаагийн яриа хэлэлцээ хийсэн ч биднийг огт тоогоогүй. Өвлийн хүйтэнд бид өдөр болгон өдөржингөө хүүхдээ тэврээд үйлдвэрийн өмнө суулт хийж эхэлсэн. Харин хүмүүс биднийг та нараас болж цалин буурч байна зайлцгаа хэмээн хөөж, ад үздэг байлаа. Бид тэнд өвчин зовлондоо шаналж байгаа хүүхдүүдийн төлөө зогсож байсан юм. Аз жаргал гэдэг ерөөсөө мөнгө төгрөг эд хогшил биш. Эрүүл байх нь жинхэнэ аз жаргал гэдгийг тэр үед сэтгэл зүрхнээсээ мэдэрсэн.
Би Рёоко намайг уучлаарай гээд бүтэн хоёр шөнө уйлж байлаа
Манай охин гурван нас хүрч байхад арайхийн Чиссо компанитай тохиролцоонд хүрч, суултаа зогсоосон. Шовагийн 36 оны шөнө охин маань гэнэт хүчтэй чичрэн таталт өгч, нүд нь хар цагаанаар эргэлдсэн. Би харанхуй шөнө хүүхдээ тэврээд хар эрчээрээ хотын эмнэлэг рүү гүйв. Гүйж явахдаа ямар ч сонсголгүй хүүхдэдээ яагаад ч үхэж болохгүй шүү гэж хашхирч байлаа.
Эмч түргэн тусламж үзүүлэн шөнөдөө таталт нь багассан ч хэсэг хугацааны дараа дахин таталт өгсөн. Хүүхэд аюултай байдалд байгаа тул хурдхан хотын төвийн том эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн. Энэ эрчээрээ хотын төвийн эмнэлэгт очсон ч маргааш өглөө нь 07:30-д Рёоко минь амьсгал хураасан.
Ингээд дөнгөж төрснөөсөө хойш юу ч харж мэдэрч амжилгүй, өөрийг нь өвчтэй болгосон ээждээ туньж амжилгүй гурван жилийн турш өвчинтэйгээ тэмцэлдсэн охин маань маш их зовж амьсгал хураасан юм. Би Рёоко намайг уучлаарай гээд бүтэн хоёр шөнө уйлж байсан хэмээн Үэно эмээгийн хоолой зангиран ярьж байлаа.
Тэрбээр, үргэлжлүүлэн миний охины нас барсан шалтгааныг мэдэхгүй байсан тул эмч нар задлан шинжилгээнд оруулахыг хүссэн. Төрснөөсөө хойш гурван жил зовсон охиныхоо үхсэн биеийг нь хүртэл зовоох хэрэг байна уу гэж би маш их дургүйцэж байв. Гэхдээ нас барсан шалтгааныг нь мэдвэл бусад хүүхдүүдийг мөн аврах боломжтой болно гэж эмч нар намайг ятгасны үндсэн дээр аргагүйн эрхэнд би зөвшөөрлөө.
Хүүхдээ ширээн дээр тавиарай гэж надад эмч нар хэлэхэд тэднийг үнэхээр хүн юм болов уу гэх бодол надад төрсөн.
Задлан шинжилгээ хийх өрөөнд орж эцсийн салах ёсоо гүйцэтгэх хэрэгтэй болсон. Задлангийн өрөөний үүдэнд зул асааж, жижигхэн аяганд цагаан будаа хийж, нас барсан хүнд хүндэтгэл үзүүлэх жижиг хэсэг байгуулсан байв. Жижигхэн авс ч үүдэнд нь тавьсан байлаа. Тухайн үед би охиныхоо амьгүй биеийг тэврээд задлангийн өрөө рүү орсон. Яг л гал тогооны өрөөнд орсон юм шиг байдал намайг угтсан. Дөрөв таван төрлийн хутга өрөөд тавьсан байсан. Хүүхдээ ширээн дээр тавиарай гэж надад эмч нар хэлэхэд тэднийг үнэхээр хүн юм болов уу гэх бодол надад төрсөн. Аль хэдийнэ амьсгал хураасан охиноо тэврээд тэр чигтээ зугтмаар байв ч би сэтгэлээ барьж түүнийгээ ширээн дээр тавиад гарсан юм.
Үүнээс дөрвөн сарын дараа задлан шинжилгээний хариу гарсан. Дүгнэлтэд ургийн сэдэлттэй Минамата өвчин гэх онош гарсан юм. Эмч нар гурван жилийн турш өвчний оношийг тогтоож чадалгүй хүүхдүүдэд буруу эмчилгээ хийж байсан.
Үүний дараа миний бие дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэдгийг мэдсэн. Минамата бол үнэхээр аймшигтай өвчин юм байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Би 1973 онд Минамата өвчтэй хүмүүсийг хамгаалж, халамжлах байгууллагад ажилтнаар орж, 15 жилийн турш хүнд өвтэй хүмүүстэй хамт тэмцэж ирсэн. Амьд гэрч гэдэг утгаараа би үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Охиноо нас барснаас хойш хамаг бие минь чичирч салганадаг болсон. Энэ нь Минамата өвчний нэг илрэл гэж тогтоогдсон. Хэчнээн хүнд ад үзэгдэж хэчнээн хүнд доромжлуулж ямар их уйлж амьдарсан гэдгийг олон хүмүүс төсөөлшгүй байх" хэмээн амьдралын түүхээ хуваалцсан юм.

БИДНИЙ ГАРГАСАН АЛДААГ ДАХИН ЯМАР Ч САЛБАРЫНХАН БИТГИЙ ДАВТААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
“JNC” буюу Чиссо компанийн үйлдвэрийн ажилтан Кидо Риэ "Би жаахан байхаасаа л Минамата өвчтэй хүмүүстэй нөхөрлөж ойр байж ирсэн. Нэг талаас хохирол үзүүлэгч үйлдвэр, нөгөө талаас хохирсон өвчтөнүүд байна. Манай компанийн хувьд өөрсдийн өнгөрсөн үед гаргасан алдаагаа ухамсарлаж, ард иргэдээс уучлалт гуйсан. Харамсалтай нь Минамата өвчнийг эмчлэх ямар ч арга байхгүй тул одоо хүртэл зовж шаналж байгаа хүмүүс бий. Өвчтөнтэй шууд харилцаж сэтгэлзүй болоод эд материалын туслалцаа үзүүлэх нь бидний үүрэг хариуцлага.
Бид шүүхээр албан ёсоор тогтоогдсон Минаматай өвчтэй 2700 хүний хохирлыг насан туршид нь барагдуулахаар болсон. Нас барахад нь оршуулгын төлбөрийг хүртэл хариуцна. Минамата өвчтэй хэмээн компанид хүсэлт гарган даатгалд хамрагдахыг хүссэн хүмүүсийн тоо нийт 50 мянга хүрсэн. Ямар өвчтэй нь тогтоогдоогүй хүмүүс ч мөн компаниас хохирол гаргуулах гээд явах тохиолдол байдаг. Бид бүх хүмүүст хохирол төлөхгүй ч гэсэн тэдний эмнэлэгт үзүүлэх зардлыг үнэгүй гаргаж өгдөг. Бидний гаргасан алдааг дахин ямар ч салбарынхан битгий давтаасай гэж хүсдэг" гэлээ.
Одоогоор Минамата хот зөвхөн энэ өвчний ойлголтыг бүх хүнд тараагаад зогсохгүй байгаль хамгааллын шилдэг загвар хот болохыг зорин ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Минамата өвчнөөр шаналж байгаа олон хүмүүс сэтгэлдээ гомдол тээсээр амьдарч байгаа аж. Энэ нь зөвхөн Япончуудын асуудал бус дэлхийн мөнхийн санамж билээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн бичлэг: