Казахстаны цорын ганц Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 19-ний 19:00 цагт /орон нутгийн цагаар/ Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж байгаагаа зарлалаа.
Тэрбээр Казахстан улсыг 1990 оноос хойш удирдсан бөгөөд таван удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.
BBC агентлаг шинжээчидтэй 30 жил төр барьсан хүн улс төрөөс бүрмөсөн явах эсэх, түүнийг явснаар Казахстанд ямар өөрчлөлт гарах талаар ярилцжээ.
Шинжээчид Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Назарбаев албан тушаалаасаа бууж байгаа ч тус улсыг удирдсан хэвээр байх болно гэдгийг хэлжээ. Түүнийг аюулгүйн зөвлөлийг удирдаж, өөрийн "Нур Отан" намын тэргүүн хэвээр байх энэ цаг үедээ тус улсын улс төрийн тогтолцоонд хяналт тавьсан хэвээр байна гэсэн байна.
ЗАЛГАМЖ ХАЛААГ ХЭН АВАХ ВЭ
Назарбаев албан тушаалаа өгсөн нь тийм ч гэнэтийн мэдээ байгаагүй хэмээн Казахстаны улс төрч Досым Сатпаев хэлжээ.
Энэ оны хоёрдугаар сард Казахстаны Үндсэн хуулийн зөвлөл Назарбаевын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуулгад хариулсан байна. Түүний засаг захиргаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар албан тушаалаа өгч болох эсэхийг сонирхоход зөвлөлөөс боломжтой хэмээн хариулжээ.
Назарбаев аюулгүйн зөвлөлийг удирдах бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүрэн эрхийг нь өргөжүүлсэн байна.
Түр орлон гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев түүний хувьд аюулгүй, итгэлтэй хүн нь.
Түүнчлэн 2010 онд хуульчилсны дагуу Назарбаев Үндэсний удирдагч статустай хэвээр үлдэх юм. Энэ бол эрх мэдлийг шилжүүлэх тогтолцоо байгуулах анхны алхам байсан хэмээн улс төрч ярьжээ.
"Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүргийг парламентын спикер орлон гүйцэтгэх ёстой. Энэ үүргийг сенатын спикер Касым-Жомарт Токаев гүйцэтгэнэ. Гэхдээ энэ нь Токаевт эрх мэдлээ шилжүүлнэ гэсэн үг биш. Дараагийн сонгууль 2020 онд болно. Хэн сонгуульд оролцож, хэн оролцохгүй байна гэдэг маш сонирхолтой байх болно. Тэр үед жинхэнэ залгамж халааг хэн авах болсныг харна даа" хэмээн шинжээч хэлжээ.
30 жил төр барьсан Назарбаев явснаар улс төрд тийм ч ноцтой өөрчлөлт гарахгүй хэмээн Их Британийн улс төрийн зөвлөгөө өгдөг PRISM агентлагийн мэргэжилтэн Кейт Маллинсон ярьжээ.
Назарбаев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа аюулгүйн зөвлөлийн хуулийг баталсан ба энэ байгууллагын статусыг зөвлөлдөх эрх үүргээс Үндсэн хуулийн чиг үүрэгтэй болгон өөрчилж, бүрэн эрхийг өргөжүүлсэн байна.
2018 онд Назарбаев Казахстаны аюулгүйн зөвлөлийг бүх насаараа удирдах боломжтой болсон юм.
"Назарбаев Казахстан улсыг албан бусаар удирдсаар байх болно" хэмээн Маллинсон ярьжээ.
Түр орлон гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев түүний хувьд аюулгүй, итгэлтэй хүн нь. Сонгууль хурдан болох тусам Токаев Ерөнхийлөгч болох магадлал нэмэгдэх болно хэмээн тэрбээр хэлсэн байна.
Эх сурвалж: BBC