Ногоон байгууламж ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Нэг ширхэг мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг байна.
Зуны хэт хуурай халууныг ногоон байгууламж 2-3 хэмээр бууруулдаг бол өвлийн улиралд агаарын температурыг 2-3 хэмээр нэмдэг.
Ногоон байгууламж хур бороо орсны дараа борооны усыг барих, хадгалж үлдэх замаар агаарын чийгшлийг 8 хувиар ихэсгэнэ. Орчин тойрны чийгшлийн 75 хувийг хөрсөнд шингээдэг.
Ногоон байгууламж орчныг бүрдүүлээд зогсохгүй, тухайн хотын өнгө үзэмжинд нөлөөлнө.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Ойн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Цэнгэлээс Ногоон байгууламжийн талаар зарим зүйлийг лавлалаа.
Улаанбаатар хотын ногоон байгууламжинд байгаа том модод тоос тоосонцор, агаарын бохирдол, дуу чимээг бууруулж шүүх чадвар нь 50 хувиар алдагдсан
-Ойгоос моддыг шилжүүлэн суулгадаг. Энэ тохиолдолд юуг анхаарах ёстой вэ?
-Ойгоос шилжүүлэн суулгасан модыг гурваас дээш жилийн хугацаанд амьдрал нь ямар байна вэ гэдгийг ажиглалт хийж амьдралтын хувийг тогтоож мэдэх ёстой. Учир нь мод байгалийн аясаараа 2-3 жил амьдардаг бөгөөд арчилгаа усалгаа муу хийгдвэл ургалтын явц саарч үхэх асуудал гарна. Шилжүүлэн суулгасны дараа том модыг ядаж нэг сарын хугацаанд ханатал нь усалж арчилгааг байнга хийж байх ёстой. Түүнээс долоо хоногт 40-50 литр усаар услах нь хангалтгүй. Энэ тохиолдолд мод аажимдаа үхэж, шилмүүс нь цөөрч богиносож, өнгө нь гандуу болж харлаж эхэлдэг.
-Улаанбаатар хотын хөрсний бохирдол ногоон байгууламжийн ургалтанд сөргөөр нөлөөлөх үү?
Хотын ногоон байгууламжийн моднууд тоос хүртэх чадваргүй болсон учир үрлэхгүй болчихсон.
-Улаанбаатар хотын хөрс маш их бохирдож үржил шим муутай болсон нь ногоон байгууламжинд сөргөөр нөлөөлдөг. Ногоон байгууламжийн хөрсны бохирдлын талаар маш олон судалгааны ажил хийгдсэн байдаг. Тиймээс ногоон байгууламжийг бий болгохдоо хөрсний бүтцийг өөрчилж, хөрсний боловсруулалт хийх үржил шимтэй хар шороогоор шинэ хөрс бэлдэж байж тарилт хийх ёстой юм.
-Улаанбаатар хотын модод бохирдлыг шүүх чадвараа хэдийнээ алдчихсан гэж үнэн үү?
-Ер нь ногоон байгууламжийн талбай хангалтгүй, тарьсан мод сөөгний нэр төрөл хэтэрхий хомс байгаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжинд байгаа том модод тоос тоосонцор, агаарын бохирдол, дуу чимээг бууруулж шүүх чадвар нь 50 хувиар алдагдсан гэж ойлгох хэрэгтэй. Хотын ногоон байгууламжийн моднууд тоос хүртэх чадваргүй болсон учир үрлэхгүй болсон. Шилмүүст мод боргоцой үүсгэхгүй байгаагаас үүнийг харж болно.
-Хэрвээ айл бүр хашаандаа мод таривал ногоон байгууламжийн нөлөө нэмэгдэнэ гэж найддаг. Ийм боломж бий юу?
-Айл бүр хашаандаа мод тарих боломж бүрэн бий. Тэр ч бүү хэл мод тарьж, арчилж ургуулсан иргэдэд моддын төрөл зүйл ургуулсан жил, наснаас нь хамаааруулан мод бүрийн тоогоор урамшууллыг олгодог.
-Ногоон байгууламжийг бий болгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?
Ургамал мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил хэдий ч богино хугацаанд хурдан ургуулахын тулд мэргэжлийн хүний заавар зөвлөгөө юунаас ч чухал
-Ногоон байгууламжийг төлөвлөж хэрэгжүүлэхдээ хүмүүсийн амьдрал, хотжилтын сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Ногоон байгууламжийн гол ач тус нь агаарыг цэвэршүүлэх, дуу шуугианыг багасгах, утаа тортог, тоосыг шүүх явдал юм. Жишээлбэл, хотын 1 хүнд 24м2 ногоон талбай ноогдох учиртай. 3 га ногоон байгууламж 200 м хүртэл зайд температурыг 4 хэмээр бууруулдаг. Чимэглэлийн мод бут төрөл зүйлээсээ хамаарч зарим нэгэн бодисыг илүү шингээдэг өвөрмөц онцлогтой. Хүн өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх нь өөрсдийн эрүүл мэнд, оюун санаандаа хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай юм. Ургамал мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил хэдий ч богино хугацаанд хурдан ургуулахын тулд мэргэжлийн хүний заавар зөвлөгөө юунаас ч чухал.
Хотын ногоон байгууламжийг бий болгохдоо сургууль, цэцэрлэг, орон сууц, албан байгууллагуудын гадаа ямар мод тарих вэ гэдгийгээ мэргэжлийн хүмүүстэй зөвлөж байж, стандарт, агротехникийн дагуу хийх ёстой. Жишээ нь, цэцэрлэгийн гадаа өргөстэй мод, хүүхдийн дархлааг дарангуйлах зэрэг моддыг тарьж болохгүй. Цэцэглэдэг, тааламжтай үнэр гаргадаг моддыг тарих ёстой гэх мэт.
-Ногоон байгууламжийн судалгаа маш их хэрэгтэй мэт санагддаг. Танай тэнхимд энэ төрлийн судалгааг хийх захиалга хэр ирдэг вэ?
-Улаанбаатар хотын ногоон байгууламжийн судалгааны ажлыг эрдэмтэн, судлаачидтай хамтран маш нарийн хийх ёстой. Жишээ нь, жил бүр мод тарих өдрөөр хэдэн мянган мод тарьдаг, тэдний хэдэн хувь нь үхэж, хэдэн хувь нь ургаж байна вэ, үхэж байгаа бол шалтгаан нь юундаа байна, зүйлийн төрөл зэргийг нарийн судлах ёстой. Манай МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Ойн тэнхимд солонгос, герман, чех зэрэг улсуудад докторын зэрэг хамгаалсан ойн чиглэлээрээ мэргэшсэн чадварлаг залуусаас бүрдсэн профессорын баг ажилладаг.
-Танд баярлалаа.