Гишүүд асуулт асууж байна.
"2.5 ХУВЬ БОЛГОХ ЧИНЬ БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРИЛАХ ЗОРИЛГЫН ЭСРЭГ БАЙНА"
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: АМНАТ татварыг хуучин 5 хувиас 2.5 болгоход хэдэн төгрөгийн алдагдал гарах вэ. Ойролцоогоор 100 тэрбум орчим төгрөг байх гэж бодож байна.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүднээс 2.5 хувиар нь хэвээр байлгая хэмээн хуулийн төслийг оруулж ирсэн. Ямар нэг лоббид автсан зүйл байхгүй. Бид эдийн засгаа бодон зөв бөгөөд ухаалаг алхам хийх хэрэгтэй. Хяналтыг сайжруулаад тодорхой хугацааны дараа 5 хувь болгох нь зүйтэй. 1990 онд нэг тонн алтнаас эхлээд түүнээс хойш 2005 онд 13 тонн алт тушааж байсан байдаг.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Салбарын сайд он гарсаар тушаалтын хэмжээ буурсан, тэр нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар танилцууллаа. Алтны олборлолтыг хариуцлагатай хийх ёстой гэдгийг Заамарын жишээ харуулсан. Алт бол асар их үнээр олдож байна. Тэгэхээр хариуцлагатай, буух эзэн буцах хаягтай газраас ирж буй алт гэх мэтчилэн эх үүсвэрийн хэмжээг сонсмоор байна. Эрх зүйн шинэтгэл маш чухал. Хууль бусаар хилээр давуулж буйтай тэмцэхийн тулд хууль хяналтын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдгийг салбарын сайдаас асуумаар байна. Мөн нөхөн сэргээлт хэр хийгдэж байна, үнэхээр эзэнгүй болсон газрын хэмжээ, сумдын тоо байна уу.
Монголбанкны дэд ерөнхийлөгч: Монгол Улс 2017 20 тонн, 2018 онд 22 тонн алт олборлосон, хэвийн явагдаж байна. Харин АМНАТатвартай холбоотой Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Ажлын хэсэг байгуулж хууль бус алт олборлолттой холбоотой ажиллагааг хэд хэдэн удаа хийсэн. Дотоод мэдээлэл задраад шалгах гээд очихоор бүх техник тоног төхөөрөмжөө салгаад зугтаад алга болдог. МХЕГ, ЦЕГ, ХЗДХ-ийн яамтай хамтраад энэ ажилд түлхүү анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд бид дан ганц яам ажиллаад үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгосон. Нууцлал өндөртэй зохион байгуулна.
УИХ-ын гишүүн М.Билэгт: АМНАТ-ыг дахин 2.5 болгож сунгах гээд байгаа нь баялгийг тэгш хувиарлах зорилтын эсрэг байна. Байгалийн баялагийн тэгш хувиарлалтыг бид иргэддээ татвараар л хүргэнэ. Яагаад 2.5 болгох гээд байна гэхээр валютын ханш, эдийн засгийг тогтвортой байлгана л гэдэг. Гэтэл 2.5 болгосноос хойш Монголбанк дахь алтны нөөц хамгийн бага хэмжээнд хүрсэн, америк долларын ханш ч чангарсан. Үнэндээ өнгөрсөн таван жилийн хугацаанд валютын нөөц нэмэгдээгүй, төгрөгийн ханш чангараагүй шүү дээ. 2.5 хувиар сунгах биш нэммээр байна. Монголбанкинд тушааж байгаа алтны 70-80 хувийг иргэд тушаадаг гэж байна. Тэгэхээр хууль бус олборлолт юм уу.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Бид өнөөдөр энэ байдлаараа үргэлжлүүлвэл бүр хүнд байдалд орно. Одоо төгрөгийн америк доллартай харьцах ханшийг 2630 дээр тогтвортой барьж байна. Хэрэв 2.5 хувь болгохгүй бол төгрөгийн ханшийг 3000 хүргэн алдах ч магадлалтай. Татвар нэмэхийг хүсч байна, гэхдээ нөхцөл байдлаа хараад бодлогыг маань дэмжиж өгөөч ээ гэж хүсье.
Монголбанкны дэд ерөнхийлөгч: Валютын нөөцийн дийлэнхийг алтаар бүрдүүлсэн гэж болно. Алт бол валютын нөөцийг бүрдүүлж буй үндсэн бүтээгдэхүүн болоод байна.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг бид хэрхэн хамгаалж байна вэ. Өмнөговь аймагт 3000 гаруй бичил уурхай эрхлэгчид байна. Нэгдэж тусгай зөвшөөрөл авах гэхээр бас асуудалтай байна.
Уул уурхайн яамны мэргэжилтэн: 12 аймгийн нутагт дэвсгэрт 1100 орчим бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж байна. Нийт олборлож буй алтны 60 хувийг бичил уурхайчид олборлож байна.