УИХ-ын гишүүдийн ирц болон саналыг хурууны хээгээр бүртгэхийн тулд төсвөөс 600 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн талаар УИХ-ын Тамгын газраас хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан, Төрийн ордны хуралдааны бүх танхимд дээрх төхөөрөмжийг суурилуулсан байна.
Ийм ажил хийх болсон нь УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйгүй байдалтай шууд холбоотой. Ирц бүрдүүлэхийн тулд нэгнийхээ картыг ашигладаг, санал өгөхөд нэгнийгээ кнопыг дардаг зэрэг асуудлыг технологиор шийдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл ёс зүйгүй газар технологи үйлчилж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл гишүүдийн хариуцлагагүй байдал төсвөөс 600 сая төгрөг “хулгайлж” байгаатай ялгаа алга.
Үнэтэй цаг зүүгээд ч хуралдааны цагаасаа хоцордог, үнэн, шударга ёсыг ярьдаг хэр нь бусдын кнопыг дардаг гишүүд эцэстээ төсвөөс 600 сая төгрөг зарлагадлаа
Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаад иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа учраас УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга, хариуцлагыг сайжруулах зорилготойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагчид хэлж байв.
Өнгөрсөн хаврын чуулганы дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болж байна. Мөн бусад гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халж байна” хэмээн мэдээлж байсан нь гишүүдийн ёс зүйгүй байдал дийлдэхээ байсны илрэл.
Хууль тогтоох дээд байгууллага парламентад ард түмний төлөөлөл болж буй гишүүдийн өмнөөс кноп дарах нь сонгогчдыг доромжилж буйн илрэл. Гишүүдийг хариуцлагатай, нэг гишүүн-нэг саналын эрхтэй байх, чуулганы танхимд сууж байгаа гишүүдийн тоогоор ирцийг бүрдүүлэхийн тулд эцэстээ ийн хурууны хээ ашиглан бүртгэл, саналыг хийдэг болж байна. Үнэтэй цаг зүүгээд ч хуралдааны цагаасаа хоцордог, үнэн, шударга ёсыг ярьдаг хэр нь бусдын кнопыг дардаг гишүүд эцэстээ төсвөөс 600 сая төгрөг зарлагадан байж технологийн хүчээр шийдэхээр болж байна.