Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын алтны исэлд хийсэн алмазан өрөмдлөгийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээ танилцуулж, сайн үр дүн гарсан гэж мэдээллээ.
Алтны томоохон эрдэсжилт бүхий найман бүсийн нэг “Golden Eagle” талбайд алтны исэл илэрсэн байна. Энэхүү судалгаа нь “Хармагтай”-г бага өртөгтэй, алтны өндөр эрдэсжилт бүхий талбай, орд гэдгийг илэрхийлж байна гэж “Xanadu Mines” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт мэдэгдлээ.
Энэхүү мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш хэлбэлзэлгүй, 0.12 австрали доллар хэвээр байна. “Xanadu Mines” компани Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хармагтай” ордод ихээхэн найдлага тавьж байгаа юм.
“Xanadu Mines” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт
Т.Элиса | @elisa_elisat