Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өчигдөр гарсан. Тодруулбал, өрөөнд байсан уран зургуудыг хураасан, тэр дунд Монголын уран зургийн галерейгаас алдагдсан зургууд ч байсан тухай мэдээлэл гараад байгаа билээ.
Гэвч энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй юм.
Тэгвэл өнөөдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийх үеэрээ “Миний мэдээллийн төвшин хэвлэл дээр гарсантай ижил байна. Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийсэн нь үнэн. Галерейд байсан зарим нэг зураг байж магадгүй гэж хурааж авсан юм билээ” гэсэн тайлбарыг өглөө.
Харин Ц.Элбэгдорж “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” хэмээн өөрийн твиттер хуудсаар мэдээлээд байсан юм.