Шинэ төрлийн, утасгүй чихэвчний эрэлт ойрын хэдэн жилийн дотор тэсрэлттэй өснө гэсэн дүгнэлтийг зах зээлийн судалгааны Counterpoint Research компани гаргалаа.
Утасгүй чихэвч гэсэн нэр томьёонд Apple-ын AirPods-тэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг багтаан ойлгож байгаа юм. Судалгааны тайланг үзвэл 2018 онд энэхүү төрлийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд 46 сая нэгж борлогджээ. Үүнээс 35 сая нь ердөө Apple AirPods загвар байгаа нь “алиман” эзэнт улс нийт зах зээлийн 75 хувийг атгаж буй хэрэг.
Гэхдээ утасгүй чихэвчний зах зээл дараагийн хэдхэн жилийн дотор үсрэнгүй өсөх төлөвтэй. Ердөө 2020 он гэхэд ийм хэрэгслийн нийлүүлэлт 129 сая ширхэгт хүрэх тооцоог тус компани гаргажээ. Тооцоо зөв байх аваас утасгүй чихэвчний борлуулалт одоогийнхоос гурав дахин өснө гэсэн үг.
Мөнгөн илэрхийллээр тооцож үзвэл утасгүй чихэвчний дэлхийн зах зээл ердөө 2021 он гэхэд 27 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа юм. Шинэ зах зээлд Apple-аас гадна Samsung, Bose, Jabra, Huawei, Bragi, LG зэрэг компани хүчтэй өрсөлдөгч болно хэмээн Counter Research тооцоолжээ.