1871 оны гуравдугаар сарын 21. Сэтгүүлч Стэнли алдарт аялалдаа гарав
Уэльсийн сэтгүүлч, хайгуулч Хенри Мортон Стэнли 1871 оны энэ өдөр Британийн алга болсон хайгуулч Ливингстоныг олох аялалдаа гарчээ. XIX зуун бол “Хар тив” гэж нэрлэгддэг Африкийн нууцлагдмал байгалийг судлах эрин үе байсан юм.
Харин Дэвид Ливингстон хамгийн амжилттай судлаачдын нэг байв. Тэрээр 1865 онд Нил мөрний эхийг олох хоёр жилийн хугацаатай хайгуулын аялалдаа гарчээ. Гэвч тэр мөчөөс хойш түүний сургийг сонсоогүй аж.
Ийнхүү түүний аялал эхэлснээс 6 жилийн дараа New York Herald сонины эрхлэгч Жэймс Гордон Беннет олон нийтийн мэдэхийг хүссэн зүйлийг олохоор шийдэж Стэнлиг Африк руу шинжилгээний баг удирдуулан явуулсан байна. Сонинд ажиллахаасаа өмнө цэрэг байсан 28 настай сэтгүүлч Стэнлигийн даалгавар нь Ливингстоныг үхсэн, амьд аль ч байсан олж, эсвэл баталгаа авч ирэх байв. Ийнхүү 1961 оны аравдугаар сарын 27-нд Стэнли Ливингстоныг Танганьика нуурын эрэгт орших Ужижи тосгоноос олсноор даалгавраа гүйцэтгэжээ.
1961 оны гуравдугаар сарын 21. The Beatles хамтлаг анхныхаа тоглолтыг хийв
XX зууны дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг The Beatles 1961 оны энэ өдөр Английн Ливерпүүл хотын Cavern Club-т анхныхаа тоглолтыг хийжээ. Тухайн үед хамтлагийн нэрийг the Quarrymen гэдэг байсан юм. The Beatles-ийн дөрвөн гишүүн болох Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон болон Петер Бест нар тэр үед тоглосон ба 1962 онд Петер Бестийн оронд Ринго Старрыг элсүүлжээ. Хамтлагийг 1960 онд албан ёсоор байгуулсан гэж үздэг ч Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон нар 1958 оноос хойш хамт дуулсан юм.
2013 оны гуравдугаар сарын 21. Орчлон ертөнц 13,82 тэрбум жилийн настайг тогтоов
Европын Сансрын Агентлаг (ЕСА) зургаан жилийн өмнөх энэ өдөр орчлон ертөнцийг 13,82 тэрбум жилийн настай хэмээн тогтоожээ. Ингэхдээ сансраар нэг тархсан гэрлийн микро долгионуудыг судалсан байна. Тэдгээр гэрлүүд нь одод, тоосонцрын бөөгнөрөл болоод материйн мөргөлдөөнөөс үүссэн дэлбэрэлтийн гэрлүүд юм. Planck хэмээн нэрлэсэн ЕСА-ийн уг даалгавар 15 сарын турш судалсны эцэст ийнхүү нийтэд зарлажээ. Үүнээс өмнө хэн ч орчлон ертөнцийг ийм урт настай гэж төсөөлдөггүй байв.
Эх сурвалж: Onthisday.com
А.Эрхэмбаяр