Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанканд болов.
Хурлаар бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдсэнийг Н.Баяртсайхан Ерөнхийлөгч танилцууллаа. Мөн иргэдийн өр орлогын харьцааг 70/30 байсныг 60/40 болгон өөрчилжээ. Ингэснээр иргэд нийт орлогынхоо 40 хувийг гар дээрээ авч үлдэн, 60 хувьд нь ногдох дүнтэй тэнцэх зээл авах боломжтой болно.
Хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтооно.
Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралддаг. Энэ оны анхны хурлаараа бодлогын хүүг хөндсөнгүй.
Гэхдээ банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.
Жилийн инфляци 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэлд шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлт голлон нөлөөлсөн ч эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.
Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд (8 хувь) тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй.
Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа аж.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Эдийн засаг бүрэн сэргэсэн гэж дүгнэж болохоор байна. 2016 оны гурав, дөрөвдүгээр улиралд дефляц үүсэн, эдийн засаг агшсан. Харин одоо 7-8 хувь болж өслөө. Ажилгүйдэл 2016 оны нэгдүгээр улиралд 11хувь байсан бол өнгөрсөн оны сүүлээр 6 хувь болж буурлаа. Өрхийн бодит орлого 2014-2016 онуудад дараалан агшсан. 2017 оны нэгдүгээр улирлаас сэргэж, 2018 оны эцсээр 7.4 хувийн бодит өсөлттэй байна. Өрхийн нийт хэрэглээ 2016 оны гуравдугаар улирлаас агшиж эхэлсэн. 2018 оны байдлаар 33 хувиар өссөн байна. Хөрөнгө оруулалт 2013-2015 оны хооронд ихээхэн буурсан. Өнгөрсөн онд 27 хувиар өссөн.
Төлбөрийн тэнцлийн төлөв: 2013-2016 онд нийт 2.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. 2017-2018 онд 1.3 тэрбум ам.долларын ашигтай байна. Үр дүнд нь гадаад валютын нийт нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж өссөн. 2014-2016 оны хооронд манай улсын зээлжих зэрэглэл 2-3 удаа буурсан. Зэрэглэл тогтоогч гурван байгууллага манай үнэлгээг сайжрууллаа.
Төсвийн тэнцэл: 2011-2017 онд дунджаар 1.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнгөрсөн онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.
Зээлийн жигнэсэн дундаж хүү: 20 хувиас өнгөрсөн оны эцсээр 16.9 хувь болж буурсан нь хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэхэд нөлөөлөв.
Зээлийн өсөлт: Санхүүгийн зуучлалын хэвийн байдал алдагдан, 2015-2016 онд зээл олголт дунджаар 5 хувиар агшсан ч 2018 онд 24 хувийн өсөлттэй гарсан.
Эдийн засгийн өсөлт: 6.9 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйлүүд нь өрхийн хэрэглээний болон хөрөнгө оруулалтын, нүүрсний экспортын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлт юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэвийн түвшинд үргэлжилнэ. Энэ онд инфляцийн голч 7.6 хувь буюу Төв банкны зорилтот түвшинд байна. Нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцид маш их савлагаа үүсгэж байна гэв.
2013 ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛХ БОДЛОГЫН ХҮҮ БОЛОН ИНФЛЯЦИЙН ТҮВШИН