Барилгын салбарын томоохон үйл ажиллагааны нэгд тооцогддог “Төгс бүтээгч” арга хэмжээ маргааш болох гэж байна. Энэхүү арга хэмжээг “Премиум Бьюлдинг Материалс” компани хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус компанийн зүгээс барилгын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2018 онд анх “Төгс Бүтээгч”-ийг санаачилж байжээ.
Энэ жилийн “Төгс бүтээгч” арга хэмжээ нь “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
2019 онд Монгол улсын хэмжээнд нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэ төсөл болон төмөр зам, автозамын гэх мэт олон томоохон төслүүд эхлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс барилгын салбарын хувьд энэ жил маш шаргуу, зохион байгуулалт сайтай ажиллах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд онцолсон.
“Төгс Бүтээгч- 2019” арга хэмжээнд дараах илтгэлүүд тавигдана:
- Монгол улсын эдийн засгийн цикл
- Барилгын төслийн төлөвлөлт, санхүүжилт
- Барилгын материалыг нано түвшинд инженерчлэх
- Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оролцогч талууд болон стандартын ач холбогдол
- Барилгын салбарын дижитал хувьсал
- Хэрэглэгчийн аппликэйшн, бетон зуурмагийн хяналт автоматжуулалт
- Архитектур ба салбар хоорондын харилцан хамаарал
Илтгэлийг салбар, салбартаа танигдсан туршлагатай, нэр хүндтэй илтгэгчид танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хэдхэн жилийн өмнө таамаг, төсөөлөл төдий байсан технологиуд өдгөө биелэлээ олж бүх салбарт нэвтэрч эхэлсэн. Технологийг хэн түрүүлж эзэмшиж, үйл ажиллагаандаа ашиглаж чадсан нь өрсөлдөөнд давуу талтай орж байна. Барилгын салбарт ч мөн адил ухаалаг, дэвшилтэт технологийг ашиглаж, зөв менежментийг нэвтрүүлсэн байгууллага өсч хөгжиж байгаа тул “Төгс Бүтээгч” арга хэмжээ маш үр өгөөжтэй болно гэдэгт салбарын удирдлагууд итгэлтэй байгаа юм. Арга хэмжээ маргааш буюу 3 дугаар сарын 22-нд Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдана.