Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, өрөөнд байсан уран зургуудыг хураасан, тэр дунд Монголын уран зургийн галерейгаас алдагдсан зургууд ч байсан тухай мэдээлэл гараад байгаа билээ.
Гэвч энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийж байна.

Х.Болдбаатар Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг бөгөөд зураг цуглуулах сонирхол цэргийн алба хааж ирснээс хойш эхэлсэн байна.
Тэрбээр "Энэ сарын 19-ний өдөр Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бус манай архиваас 10 зургийг шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс 20 орчим зураг алга болсон тул шалгаж байна гэж хэлсэн. Ингээд арван зургийг алга болсон зургийг ойролцоо байна хэмээн шинжлүүлэхээр авч явсан. Тухайн шалгалтын комиссынхон дунд тухайн зургийг шинжилж мэдэх хүн байхгүй тул ийн авч явсан. Үзлэг хийхэд хэмжээ, харагдах байдал ойролцоо хэд хэдэн зураг гарсан түүнийг нь үзүүлж, шинжлүүлье гэж хэлсэн. Хэмжээ л авчирсан болохоос фото зураг авчирч үзүүлээгүй. Манайд нэгжлэг хийсэн нь үнэн, Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бол нэгжлэг, үзлэг хийгээгүй. Зурагнууд авч явснаас хойш надаас байцаалт аваагүй байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тухайн үед зургуудыг хураан авахдаа прокурорын зөвшөөрөл үзүүлээгүй бөгөөд авч явснаас хоёр хоногийн дараа прокурорын зөвшөөрөл ирсэн гэв.
Түүний хувьд 1999 он хүртэл гурван жилийн турш одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолоочоор ажиллаж байсан бөгөөд "Би түүнийг оймсыг нь угааж, гутлыг ч тосолж явсан" хэмээн хэлсэн юм. Харин одоо тэрбээр 260 орчим хүний ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн гэсэн галерей байхгүй бөгөөд үзэсгэлэнгийн танхим шахуу барилга барьж байгаа нь үнэн гэв.
Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгад хичнээн зураг байгаа талаар тэрбээр "Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 600 орчим зурагтай гэж мэдүүлсэн байдаг юм билээ, тэр орчим байгаа байх" гэсэн юм.