Эх сурвалжуудын мэдээлснээр хуучин лигт тоглож байсан шидэгч Жиммер Фредетт Финикс Санс багтай хоёр жилийн гэрээ байгуулсан байна.
Тэрээр 2011 онд драфтын 10 дахь сонголтоор Милуоки Бакс багт элсэж байсан ба солилцоогоор Сакраменто Кингс баг руу явж гараагаа эхлүүлж байжээ.
Коллежийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан Фредетт NBA-д тоглох хугацаандаа 6 оноо дунджилж хүлээлтэд хүрээгүй. Улмаар лигт түүнийг сонирхох баг олдоогүй улмаас Хятадын лигийг 2016 онд зорьсон билээ. Хятадын Шанхай Шаркс багт тоглох гурван жилийн хугацаандаа 36 оноо дунджилсан юм. Мөн нэг тоглолтод 75 оноо авч өөрийн рекорд амжилтаа тогтоож гялалзаж байжээ.
Ямартай ч коллежийн супер од хамгийн шилдэг шидэгч хэмээн үнэлэгдэж байсан Жиммер Фредетт эргээд NBA-д тоглолтоо хийхээр боллоо.
Эх сурвалж: ESPN
Сэтгүүлч: Л. Тулга