Хятадын өмнөд зүгт байрлах химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 640 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
“Tianjiayi Chemical” компанийн Янчэнь хотын химийн үйлдвэрт өчигдөр орон нутгийн цагаар 14:50 орчимд дэлбэрэлт болсон байна. Үүнээс улбаалан гарсан галыг өнгөрсөн шөнийн 3:00 цагийн орчимд унтраажээ. Уг дэлбэрэлт 2.2 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн тухай Хятадын газар хөдлөлтийн удирдлагын газар мэдээлэв.
Шиньхуа агентлагийн мэдээлснээр нийт 640 хүнийг эмнэлэгт хүргэснээр 32 хүний биеийн байдалд хүнд байгаа гэнэ.
Хятадад аж үйлдвэрийн салбарын аюулгүй байдлын стандарт хангалтгүй мөрдөгддөг тул осол гарах нь түгээмэл. Тухайлбал, 2015 оны наймдугаар сард Тяньжин хотын химийн үйлдвэрт гарсан ослын улмаас 165 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж байсан юм.
Албан хаагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. “South China Morning Post”-ийн мэдээлснээр 2007 онд байгуулагдсан “Tianjiayi Chemical” компани өнгөрсөн жилүүдэд байгаль орчин бохирдуулсан гэх шалтгаанаар зургаан удаа торгуулж байжээ.
Эх сурвалж: BBC