Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиано Роналду Европын хөлбөмбөгийн холбооноос 20,000 еврогоор торгууллаа. Учир нь Португал хөлбөмбөгчин 3-р сарын 12-ны өдөр Аваргуудын Лигт Испанийн “Атлетико Мадрид” багийн хаалганд 3 гоол хийснийхээ дараа талбайд зүй бус үйлдэл гаргасан юм.
Тэрбээр 3 дахь гоолоо оруулсны дараа өөрийн эмзэг газар руу зааж, бусдад буруу үлгэр дууриал үзүүлсэн, хөлбөмбөгийн спортын нэр хүндэд муу нөлөө үзүүлсэн гэсэн шалтгаанаар ийнхүү шийтгүүлжээ. “Атлетико Мадрид” – “Ювентус” багуудын эхний тоглолтод талбайн эзэн багийн Аргентин дасгалжуулагч Диего Симеоне дээрх үйлдлийг гаргаж, мөн 20,000 еврогоор шийтгүүлсэн. Харин Роналдуг тоглолтод оролцох эрхээ хасуулж магадгүй хэмээн таамаглаж байсан ч ижил шийтгэл хүлээсэн байна.
Эхний тоглолтдоо 2:0-ийн харьцаатай хожигдоод байсан “Ювентус” хариу тоглолтод түүний оруулсан 3 гоолын ачаар 3:0-ээр хожсоноор Аваргуудын Лигийн шөвгийн 8-д үлдээд байгаа юм. Тэд дараагийн шатанд Нидерландын “Аякс” багтай учраа таарсан бөгөөд эхний тоглолт 4-р сарын 10-ны өдөр Амстердам хотноо болно.
Роналду одоогоор Португалийн шигшээ багтай хамт бэлтгэлээ базааж байгаа бөгөөд өнөө шөнө Украины багийг нутагтаа хүлээн авч, 2020 оны ЕАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо хийх юм. 34 настай хөлбөмбөгчин өнгөрсөн оны ДАШТ-ээс хойш шигшээ багтаа тоглоогүй байгаа билээ.
А.Одбаяр