Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр өчигдөр өглөө цонхноос унаж амиа алдсан хүүгийн талаар мэдээлэл хийлээ.
"Гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хороонд Офицер захын орчимд нэг хүүхэд машины дор хэвтэж байна гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажлыг явуулахад эрэгтэй 6 настай А гэх хүүхэд оршин суух гэрийнхээ 3 давхрын цонхноос унаж, осгож нас барсан байсныг тогтоосон.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээснээс цонхоороо унасан гэсэн нөхцөл байдал тогтоосон.
Бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээснээс үүдэлтэйгээр галын осол болон ямар нэг байдлаар бие эрүүл мэндээр хохирч байгаа байдалд цагдаагийн байгууллага байнга сэрэмжлүүлгийг явуулдаг.
Хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон энэ хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтын ажлаа үргэлжлүүлж байна.
Хүүхэд өглөөний 07 цагт унасан камерын хяналтын бичлэг байгаа. Хүүхэд гэртээ ганцаараа байсан. Эгч нь хичээлдээ явахдаа цоожилж үлдээсэн, эмээ нь ээлжийн ажилтай өглөө нь бууж ирэх ёстой байсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Хувийн цэцэрлэгт хүмүүждэг хүүхэд байсан" гэлээ.