“Монгол алт 2019” хурал өнөөдөр боллоо. Хурлыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголбанк хамтран зохион байгуулсан юм.
40000 хүн энэ салбарт ажилладаг. Алт олборлогчид зургаан төрлийн татвар, долоон төрлийн төлбөр төлдөг юм. Алт нь манай улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг, экспортын голлох бүтээгдэхүүний нэг. Өнгөрсөн онд Монголбанк нийт 22 тонн алт худалдан авч, өмнөх жилүүдийн хэмжээг давуулсан юм.
Ингэснээр 700 сая америк доллараар эрдэнэсийн санг арвижуулжээ. Харин энэ оны эхний хоёр сард ердөө 336 кг алт худалдан авсан нь алт олборлогчдын төлж буй АМНАТ өссөнтэй холбоотой. Энэ оны эхнээс 2.5 хувь байсан АМНАТ 5 хувь болж өссөн юм. Уг нь татварын хөнгөлөлт олгон, АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулснаар бизнесийн орчин сайжирч, далд бизнес ил болсон зэрэг давуу талтайг Алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд ярив.
АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулснаар бизнесийн орчин сайжирч, далд бизнес ил болсон зэрэг давуу талтай.
Хуралд Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Б.Мөнхбаяр товч илтгэл тавьж, тус банк “Алт 2” хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлсэн талаар танилцуулав. Алт олборлогчид зээл авах хүсэлтээ их ирүүлдэг ч бүх төслийг санхүүжүүлэх боломжгүй юм байна.
2017 онд 158 кг алтыг тус банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд Төв банканд тушаажээ. Цаашид Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр “Алт 2” хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого баримтлах юм байна.
Дараа нь Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин үг хэлэхдээ алт цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааг хийх ажлын хэсгийг томилсон талаар мэдээлэв. Монгол Улсын Уул уурхайн анхны сайд асан Ч.Хурц “Алт бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа юм. Олборлогч компаниуд нөхөн сэргээлтээ сайн хийвэл олон нийт та бүхнийг дэмжинэ. Монполимет групп нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг гэсэн юм.
Ерөнхийлөгч асан П.Очирбат “Нөөцийн нөхөн үүйлдвэрлэл гэж их чухал ажил бий. Алт олборлогчид ашиглалтын геологио сайжруулан, орлогынхоо тодорхой хувийг энэ ажилд зарцуулдаг байх ёстой. Ингэснээр нөөц өснө. Алт олборлох явцад хаягдал их гардаг. Бид хаягдлаа их бага хэмжээгээр тайланд тусгадаг. Гэтэл дамжлага бүрд хаягдал байсаар байна. Тоосонцор алтыг ашиглах технологийг нэвтрүүлсэн нь их чухал. Байгаль хамгаалал зөвхөн алтных биш ерөөс газартай харьцаж буй бүх үүйлдвэрлэгчийн хамгийн чухал зорилт байх ёстой.
Хүмүүс яагаад биднийг шүүмжлэн, голж, эсэргүүцэж байна вэ гэвэл байгаль орчинд зардал гаргалгүй, ашиг бодож, хэмнэлт хийх гээд байгаагийнх юм. Үүний улмаас хөдөөгийн иргэд ус, бэлчээр сүйтгэж байна хэмээн алт олборлогчдод дургүй байна. Мөн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Нийгмийн хариуцлага гэхээр бөх, морь, найр наадамд жаахан дэм болчихоод нүд хуурдгаа боль. Бодитой туслалцаа үзүүлээч гэж олон нийт шаардаж байна. Тухайн суманд юу хэрэгтэй байна, яаж тусалбал хаа хаанаа үлдэцтэй байхыг харилцан ярилцаад ажиллавал үр дүнд хүрнэ.
Иймд алт олборлогчид таны төлсөн татвар таны үйл ажиллагаа явуулж буй орон нутагт ногдож байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.
Учир нь ААН-үүдийн төлсөн татвар Сангийн яаманд төвлөрдөг ч тус яам орон нутагт ногдох татварын орлогыг тухай бүрт нь шилжүүлэхгүй байх тохиолдол байдаг аж.