“Porsche”-ийн 2020 оны шинэ загварын “Porsche 911” автомашин нь 2011 оноос хойших хамгийн их шинэчлэгдсэн загвар болж байна.
Түүнчлэн “911”-ийн хосолмол бус хөдөлгүүртэй хамгийн сүүлийн загвар болж магадгүй байгаа ажээ. 54 жилийн түүхтэй спорт автомашины найм дахь үе болон гарч буй шинэ загвар нь хоёр дугуйндаа хөтлөгчтэй “Carrera S” болон бүх дугуйндаа хөтлөгчтэй “Carrera 4S” гэсэн хоёр сонголттой юм байна.
Эдгээр автомашинууд 3.5 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Өмнөх загваруудтай харьцуулахад илүү хүчтэй, аль ч улиралд, замын ямар ч нөхцөлд тав тухтай жолоодох боломжтой гэж дүгнэж байна. Арын хэсэг болон арын хоёр дугуй илүү өргөссөн гэдгээрээ онцлог юм. Үнийн хувьд 133 мянган ам.доллар. Аль алиных нь захиалга өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр эхэлсэн бөгөөд хүргэлт нь энэ зунаас хийгдэх ажээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN