Монголд анх удаа дата сэтгүүлзүйн "Тэгш бус байдлыг тэгшитгэе" сэдвээр хийж буй хакатон өнөөдөр 08.30 цагт эхэллээ.
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран уг уралдааныг зохион байгуулж буй бөгөөд нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гарган, тэгш бус байдлын асуудлыг ойлгомжтой, өнгө дүрс сайтай байдлаар илэрхийлж, олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлзэж буй 12 баг оролцож байна.
Сэтгүүлч, дизайнер, хөгжүүлэгч, аналист, оюутан зэрэг өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүсээс бүрдсэн эдгээр баг 36 цагийн турш бүтээлээрээ өрсөлдөх юм.
Цахимаар авсан оролцох хүсэлтэд 150 гаруй хүн бүртгүүлснээс 100 орчим нь “Санаагаа уралдуулах өдөрлөг”-т оролцож, нийт 20 баг сэдвээ танилцуулсан байна. Баггүй оролцогчид ч санаа нийлсэн багтай болсон уг өдөрлөгийн дараа зохион байгуулагчдын зүгээс дэмжигч байгууллага болон менторуудтайгаа зөвлөлдөн 12 багийг оролцуулахаар болсон байна.
Анх 10 баг оролцуулахаар төлөвлөсөн байсан ч хүсэлт гаргасан багийн тоо 20-д хүрсэн тул хоёр баг нэмж нийт 12 баг оролцох эрхээ авчээ.
Энэ удаагийн хакатонд оролцох эрхээ авсан 12 багийг танилцуулж байна.
1. GoHack
2. Mongol TV / Монгол ТВ
3. Mash Multi Khet Media / Маш Мульт Хэт Медиа
4. МҮОНРТ SetUp
5. DataGolia
6.Team DC Маскулинити
7.Wash
8. Орон нутгийн Steppe баг
9. Экуалайзер
10. Бялуугаа тэгш хүртье
11. Shift
12. Awesome