БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг зөрчин өнгөрсөн онд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 7.5 дахин илүү газрын тос, нефтийн бүтээгдэхүүн импортолсон гэж АНУ-ын Засгийн газар мэдээллээ.
АНУ-ын Гадаадын хөрөнгө хяналтын газар болон эргийн хамгаалалтын газрын хийсэн хяналтаас үзэхэд БНАСАУ-ын боомтууд хамгийн багадаа газрын тос тээвэрлэгч 263 хөлөг онгоц хүлээн авсан байна. Тэдгээрийг бүрэн ашигласан тохиолдолд нийт 3.8 сая баррель түлш импортолсон байх боломжтой юм байна.
БНАСАУ зөвхөн газрын тос, нефтийн бүтээгдэхүүн гэлтгүй Тонкиний булангаар дамжуулан нүүрс экспортолж хориг зөрчиж байгаа гэдгийг тэмдэглэжээ. АНУ БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөө зогсооход нь шахалт үзүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын төмрийн хүдэр, лити, нүүрс, далайн гаралтай бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт, газрын тосны импортод хориг тавьсан юм. Энэ нь БНАСАУ 2017 онд пуужин хөргөж, цөмийн зэвсэг туршсаны хариу алхам ажээ.
М.Золбоо| @zolboooo