Харвардын их сургуулийн хэсэг эрдэмтэд нүдний торлог бүрхэвчийн эсгэлт, үрэвсэл болон гадаргуугийн бусад гэмтлийг дүүргэх, наах гель бүтээсэн байна. Анхны туршилтыг амьтад дээр хийж, амжилттай болсныг Science Advance сэтгүүлд мэдээлжээ.
Харвардын судлаач Реза Дана “Бид тунгалаг төдийгүй нүдний гэмтсэн хэсгүүдийг нийлүүлэн нааж, торлог бүрхэвч дахин нөхөгдөхөд тусалдаг бодис бүтээхийг хүссэн. Үүний тулд нүдний гадаргын эсүүдийг уг бодисын молекулаар орлуулж, улмаар эрүүл гадаргуу үүсгэх зорилт тавьсан” гэжээ.
Мэс засалчид болон цэргийн эмч нарт тулгардаг томоохон бэрхшээл бол цус алдалтыг зогсоох, шархыг арилгах өнөөгийн аргууд илэрхий дутагдалтай байдаг явдал. Жишээ нь, утсаар оёход их хугацаа шаардлагатай бол орчин үеийн супер цавуу хамгийн тохиромжтой боловч маш хортой. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд далайн дун хаданд хэрхэн наалддаг аргатай төстэй бодист ихээхэн найдлага тавьж байв.
Энэ бодис усан дор сайн наалддаг ч шөрмөс, булчин зэрэг гэмтсэн бие эрхтнийг наахад наалдамхай чанар нь дутагдаж байв. Тунгалаг болон бат бөх чанарыг гаргаж авахын тулд эрдэмтэд хүн төрөлхтөн эртнээс хэрэглэж ирсэн энгийн желатиныг ашиглахаар шийдсэн байна. Желатины молекулыг тодорхой урттай хэт ягаан туяаны долгионоор буудахад орчныхоо молекулуудыг наалдуулдаг болохыг саяхан нээсэн. Хэт ягаан туяа нүдэнд аюултай тул эрдэмтэд желатиныг эозин, триэтаноламин зэрэг бодистой хольсон байна. Ингэснээр бат бөх, тунгалаг, гэрэлтүүлэхэд аюул багатай бүтээгдэхүүн гарсан авчээ.