МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон УЗ-ийн зарим гишүүн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд татварын багц хуулийн талаар байр сууриа илэрхийлэв.
О.Амартүвшин: Шинэ хуульд татварын байцаагчийн эрх мэдлийг нэмснээр их хэмжээний торгууль тавих эрх нээжээ. Иргэд НӨАТ-ын баримтаа өөрсдөө мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл ААН-д НӨАТ-ын орлогоо мэдүүлээгүй бол их хэмжээний төлбөр төлөхөөр байна. Татварын байцаагчийн эрх мэдлийг өсгөснөөр авлига өсөх магадлалтай гэв.
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуралдаанд УИХ-ын 50 гишүүн оролцож, тэдний 86 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг баталлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлаарх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэнээр А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ.
Татварын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар хийх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тус бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн ч спикер Г.Занданшатар тэдэнд гурван цаг өгөв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын багц хуульд Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалт байгаа тул завсарлага авах саналаа хэлсэн юм. Тэрбээр “Хуулийн төслийн 70.1-т бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах зэрэг Үндсэн хуульд харшилсан зүйл заалт орсон байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эцсийн хэлэлцүүлгийн үеэр татвар 26 хувиар өссөн гэдэг нь ташаа мэдээлэл. ААН-ийн төлөх ААНОАТ-ын 25 хувийн татварын босгыг 3 тэрбумаас 6 тэрбум болгон өсгөсөн. Зээлийн хүү буурах боломжтой хууль юм. Зарим хүн энэ хуулийг буруу тайлбарлан, мушгиж байна. Дор дурдсан нөхцөл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг өрөө төлж дуустал хилээр саатуулна гэж заасан юм шүү. Тэгэхээр хэд хэдэн нөхцөл зэрэг үүсвэл энэ заалтыг хэрэглэнэ. Гадаадын иргэн залилангийн хэрэг хийгээд гарч явсан. Олон хүнийг хохироосон тохиолдол бий.