Гуравдугаар сарын дундаас малчид ямаагаа самнаж эхэлжээ. Ноолуур орон нутагт ямар үнэтэй байгааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 2-р багийн малчдаас тодруулахад. "Ноолуурын үнэ энэ жил харьцангуй сайн байна. Малчид ямаагаа самнаж, ноолуураа өгч эхэлсэн. Манай суманд нэг кг ноолуур 130-140 мянган төгрөгийн үнэтэй байна" гэв.
Улаанбаатар хотод түүхий эдийн "Эмээлт" захад ноолуур авах гол цэг төвлөрч байгаа бөгөөд Эмээлтэд баруун аймгийн ноолуур нэг кг-ыг 120 мянга, зүүн аймгийнхыг 140 мянган төгрөгөөр авч байна гэлээ.