Татварын багц хуулийн төслийг УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асуун, ажлын хэсэг хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Иргэд энэ төслийг хүчтэй эсэргүүцэж байна. Татвар 26 хувиар өсөх нь гэх мэтээр ярьж байна. Татварын өртэй гадаадын иргэн өрөө төлж дуустал хилээр нэвтрэхийг хориглосон уу, хилээр гарах нь юм уу? Монгол Улсын иргэн 20 сая төгрөгийн татварын өртэй бол зорчих эрхээ хасуулах юм байна. 20 сая төгрөг гэсэн тоог яаж тогтоосон бэ? Гадаадын иргэн ямар ч хэмжээтэй өртэй байсан хамаагүй зорчих эрхгүй болох юм байна. Уг нь Үндсэн хуульд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй шүү дээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Татвар 26 хувиар өссөн гэдэг нь ташаа мэдээлэл. ААН-ийн төлөх ААНОАТ-ын 25 хувийн татварын босгыг 3 тэрбумаас 6 тэрбум болгон өсгөсөн. Зээлийн хүү буурах боломжтой хууль юм. Зарим хүн энэ хуулийг буруу тайлбарлан, мушгиж байна. Дор дурдсан нөхцөл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг өрөө төлж дуустал хилээр саатуулна гэж заасан юм шүү. Тэгэхээр хэд хэдэн нөхцөл зэрэг үүсвэл энэ заалтыг хэрэглэнэ. Гадаадын иргэн залилангийн хэрэг хийгээд гарч явсан. Олон хүнийг хохироосон тохиолдол бий.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ААН-ээс татварыг нь урьдчилж аваад буцаан өгнө гээд байгаа нь ойлгомжгүй байна. Авахдаа татварынхан дор нь авдаг. Буцаахдаа хэд хоногийн дотор өгөх вэ? Татварыг нь урьдчилж аваад эргэлдүүлж эргэлдүүлж байгаад эргүүлж өгөх нь.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Мөнгөний пирамид босгоод гараад явсан хүнийг татвар төлсөн гэж үзэхгүй. Хариуцлагатай хөрөнгө оруулагчид л орж ирж ажиллах ёстой. Аль болгон зэрлэг капитализмаар явах билээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ заалтыг хасах нь эрсдэлтэй. Энэ заалт байснаар татварын байгууллага хуулийн дагуу Хил хамгалах ерөнхий газарт хандана. Үгүй бол хэнд ч хандаж чадахгүй, хохироод үлдэнэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд нэг удаа тайлан гаргана. Одоо жилд 4 удаа тайлан гаргаж байгаа юм. Үүний тулд жижиг ААН-үүд нягтлангуудад мөнгө төлж, тайлангаа гаргуулдаг. 1 хувийн татварын буцаан олголтод санаа зовох хэрэггүй. 3 сая хүн НӨАТ-ын буцаан олголтоо авч л байна. Шүүхээр яваад маргалдсан хүн байхгүй. Харин энэ хуулийн дагуу жилд нэг удаа биш 4 удаа олгоно. Уг нь сар бүр ч олгож болно. ААН-үүдэд татварыг нь буцаан олгох дэд бүтэц, техникийг нь бэлдээд, бүрдүүлчихсэн. Татварын байцаагч нарын цуглуулсан орлогоор улс цалин, тэтгэврээ тавьж байгаа шүү. Энэ хүмүүс рүү дайраад хэрэгггүй.
Зарчмын зөрүүтэй саналын томьёолол үргэлжилж байна.
Ингээд байнгын хорооны саналаар төслийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжин, татварын багц хуулийг баталлаа.