Жагсаалтын дөрөв дэх цуврал танд хүрч байна.
20. Арепас. Венесуэл
Авокадо жимс, улаан лооль, үхэр, гахай, тахиан мах зэргийг хавчуулсан эрдэнэ шишийн бин.
19. Банни чау. Өмнөд Африк
Туулайн нэр орсон уг хоол Өмнөд Африкийн гудамд хамгийн алдартай нь бөгөөд халуун ногоотой тал талх л гэсэн үг.
18. Шиш кебаб.
Хурга, үхэр, сэлэм загас, тахианы шарсан махыг ногоотой хамт савханд хатган идэх ч сайхан шүү.
17. Хавч
Хайлсан цөцгийн тос, зүсэм нимбэгээр амталсан чанасан хавч. Дэлхий даяар тархсан энэ хоол тун энгийн хийцтэй хоолны тоонд ордог байна.
16. Пастел де ната. Португаль
Пастел де ната буюу тосон бялууг өндөгний шараар хийсэн нарийн боов гэж ойлгож болно.
15. Пиероги. Польш
Мах, бяслаг, жимс, төмс, шарсан сонгино, хайлсан цөцгий зэргийн нэгдэл энэ хоол Монголоор бараг л бууз гэсэн үг.
14. Донатс. АНУ
Төрөл бүрийн амт, хольц ордог цагирган боов хэний ч хоол идэх дуршлыг хөдөлгөнө.
13. Эрдэнэ шиш
Голтой нь хамт чанаж амталсан эрдэнэ шишийг идэж үзсэн үү. Энэ магадгүй бурхны бидэнд үлдээсэн хамгийн арвин хоол биз ээ.
12. Пири-пири тахиа. Мозамбик
Кокосын сүү, далдуу модны шүүс, сармис, перцээр амталсан шарсан тахиан мах. Гэхдээ хамгийн чухал амтлагч нь мэдээж пири-пири сүмс.
11. Рэнданг. Индонез
Жүрж, амтат гуа, цагаан гаа, сармис, чили, куркумагийн холимог болон кокосын сүүтэй хамт зөөлөн галд удаан чанасан үхрийн мах.
А.Эрхэмбаяр