Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЛЭЭ
УИХ-ын ээлжит бус чуулган энэ даваа гарагт эхэллээ. Чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Мөн Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Чуулганаар мөн гишүүдийн 90.6 хувь нь А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ.
Хошууч генерал А.Ганбат нь 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуулийг онц, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг алтан медальтай, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараахь сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 30 жил алба хааж байгаа юм байна.
Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАР ШИНЭ НАМ БАЙГУУЛЖ БАЙГААГАА МЭДЭГДЭВ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурханы тавилан байсан гэж харж байна. Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна." гэсэн юм.
ГАВЬЯАТ БАГШ, ЖҮЖИГЧИН, МАЛЫН ЭМЧ ЦОЛ ОЛГОЖ, ОНЦГОЙГИЙЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАВ
Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.
Тухайлбал, гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар, гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн, гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнав.
Түүнчлэн онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээснийг гардуулав.
АМЬ ҮРЭГДСЭН ЦЭРГИЙН АР ГЭРИЙНХЭН СУУЛТ ХИЙЖ, ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДЭХИЙГ ХҮСЛЭЭ
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан 19 настай цэргийн ар гэрийнхэн Монгол цэргийн өдөр Батлан хамгаалах яамны дэргэд суулт хийлээ. Тэд өнгөрсөн сарын 15-нд Батлан хамгаалах яаманд өргөдөл өгсөн ба өргөдлийнхөө хариуг авах гэж суулт хийж байгаагаа хэлсэн юм.
Тухайн өргөдөлдөө нэгдүгээрт хэргийг үнэн зөвөөр шийдэхийг, хоёрдугаарт албан хаагчдын сахилга батгүй байдлаас болж цэргүүдийн амь нас хохирч байгаа тул цэрэг армиа шинэчилж өөрчлөхийг, гуравдугаарт өнчирч хоцорсон эхийн сэтгэл санааны хохирлыг төлж өгөхийг хүссэн юм.
С.БАЯРЦОГТ: БИ АТГ-Т АЛЬ ХЭДИЙНЭ МАТЕРИАЛАА ӨГЧИХСӨН
УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад байсан тул тэрбээр мэдээлэл хийж, "700 гаруй хуудас материалыг АТГ-д сайн дураараа гаргаж өгсөн. Эдгээр баримтыг Монголын талд хүлээлгэн өгөх талаар би 2018 оны 12 сард гарын үсэг зураад шийдсэн байсан. Энэ нь л айлчлалын багийн ирсэн онгоцоор ирсэн юм шиг байгаа юм. Швейцарын тал ямар ч материалыг зүгээр нэг улс төрч, хичнээн шударга тэмцэгч байсан ч шууд өгөхгүй. Бүх байгууллагууд нь ажиллаж байж, шүүхээр орж байж л өгнө." гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнө нь "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ" хэмээн мэдээлсэн юм.
Х.БОЛДБААТАР: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨ БУС МАНАЙ АРХИВААС ЗУРАГ ХУРААСАН
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд байсан уран зургуудыг хураасан, тэр дунд Монголын уран зургийн галерейгаас алдагдсан зургууд ч байсан тухай мэдээлэл гарсанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн Твиттертээ: "Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй." хэмээн бичсэн.
Энэ талаар Ерөнхийлөгчийн эхнэрийн дүү Х.Болдбаатар "Энэ сарын 19-ний өдөр Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бус манай архиваас 10 зургийг шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс 20 орчим зураг алга болсон тул шалгаж байна гэж хэлсэн. Ингээд арван зургийг алга болсон зургийг ойролцоо байна хэмээн шинжлүүлэхээр авч явсан. Тухайн шалгалтын комиссынхон дунд тухайн зургийг шинжилж мэдэх хүн байхгүй тул ийн авч явсан" гэв.
ЭРДЭНЭТ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН СТАТУСААР АЖИЛЛАХААР БОЛЛОО
Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг улсын үйлдвэрийн статусаар ажиллах шийдвэр гарсныг танилцуулав.
100 хувь улсын үйлдвэр болж байгаатай холбогдуулан захирлыг Засгийн газраас томилох бөгөөд одоогийн захирал Х.Бадамсүрэн цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хийх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна гэсэн юм. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа санхүүгийн луйвар болсон гэдгийг ч тэрбээр хэлэв.
Ц.НЯМДОРЖ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ЯЛ АВСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРЭЭС УУЧЛАЛТ ГУЙЛАА
Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс салбарын сайдын хувьд уучлалт хүслээ.
Тэрбээр “С.Зоригийн аминд халдсан хэрэгтэй холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болж байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
Энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал давтагдахгүй болтол нь арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
Би Ц.Содномдаржаа, Т.Чимэг хоёртой очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гээд очсон. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Би Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар Ц.Содномдаржаа, Т.Чимэгийн ар гэрээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. Одоо бол гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн, ийм юм хийдэг юм байж. Би энэ хэргийг шийдвэрлэхийн төлөө тултал нь явна. Монголын хуульчид хэзээ ч дахин ийм харгис хэрцгий яргалал хийдэггүй болгохын тулд системийн чанартай өөрчлөлт хийх болсон байна." гэлээ.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах үйлчилгээг эхлүүлэв. Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд орон зайнаас үл хамаарч хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломж бүрдлээ.
Эхлээд иргэний үнэмлэхээ онлайнаар захиалж, төлбөр тооцоогоо хийнэ. Харин гарсан иргэний үнэмлэхийг өөрөө эсвэл түүний гэр бүлийн гишүүн авах боломжтой юм байна.
Онцлох нийтлэлүүд
Сэтгүүлч Б.Нямдарь нас, үзэл бодол, хийж буй ажлаараа харилцан адилгүй эрчүүдээс юу хүсэж, бодож явдгийг нь "Монгол ЭРЧҮҮД юу хүсдэг вэ?" нийтлэлээр хүргэлээ.
Сэтгүүлч Р.Адъасүрэнгийн "Хариуцлагагүй ГИШҮҮД төсвөөс 600 САЯ ТӨГРӨГ “ХУЛГАЙЛЧИХЛАА” "
Сэтгүүлч Э.Энхмаагийн "Хоолойд тулсан хорт хавдар"
Сэтгүүлч А.Наранцацралын МАРТАГДСАН МУЗЕЙ Цуврал #1: Байгалийн түүхийн музей ямар үзмэрүүдтэй байсан бэ
Сэтгүүлч Э.Ононгийн Японд хийсэн томилолтын үеэр бэлтгэсэн сурвалжилгууд:
Мөнхийн сургамж: Минамата өвчнөөр нөхөр хүүхдээ алдсан эмэгтэйн ЭМГЭНЭЛТ түүх
“Хүнтэй нэг удаа уулзсан ч сайхан сэтгэгдэл төрүүлж, бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй”