-ТОМИЛОЛТ-
Японы улс төр, эдийн засаг, нийгэм, түүх, соёлын талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилготой “Jeneysys 2018” хөтөлбөрт хамрагдан явсан тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна.
Биднийг Токио хотын Нарита нисэх онгоцны буудалд очихоос эхлүүлээд л хүмүүс халуун дулаанаар инээмсэглэн утгтаж, бөхийн мэндчилж байлаа. Ийм зүйлд дасаагүй бидэнд их сайхан сэтгэгдэл төрж байв. Харин үүнийг Япончууд ёс мэт үйлддэг.
Япончууд нэг удаагийн агшинд анхаарлаа хандуулж цорын ганц уулзсан хүндээ сэтгэл гаргаж хандахыг чухалчилдаг ард түмэн аж.
Арлын оронд очоод хэн бүхний хамгийн эхэнд мэдэрч ойлгох нэг үг бол Омотэнаши. Амьдралд ганц л удаа тохиох завшаан гэж бодож хүнтэй үнэн сэтгэлээр харилцах хандлагыг Омотэнаши хэмээн нэрийднэ. Энэ нь хэн бүхэнд тултал үйлчлэх, итгэлцэх үүсгэхээс эхлээд хамгийн шилдэг үйлчилгээний илэрхийлэл юм.
Япончууд аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийж, хариуцлагатай байж, бүх зүйлд чин сэтгэлээрээ хандахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, тэд нэг удаагийн агшинд анхаарлаа хандуулж цорын ганц уулзсан хүндээ сэтгэл гаргаж хандахыг чухалчилдаг ард түмэн аж. Энэ бүхнийг хүүхэд байхаас нь л зааж сургадаг.
Тэд Омотэнаши гэх соёлын тухай илтгэл тавьсны үр дүнд 2020 оны Токиогийн олимпыг зохион байгуулах эрхийг бахархалтайгаар авч чаджээ. “Хамгийн сайнаараа хүлээж авна” гэх хандлагаар дараагийн Олимпыг зохион байгуулах гэнэ. Үүнээс хойш энэ үгийн утга учир, үнэ цэнэ Японд төдийгүй дэлхий дахинд түгэн дэлгэрч, алдаршсан байна.
ОМОТЭНАШИ БУЮУ ЭНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭХ СОЁЛ
Омотэнашиг зөвхөн зочноо халуун дулаанаар угтан авч түргэн шуурхай эелдэг найрсаг үйлчлэх төдийхнөөр ойлгож болохгүй. Доорх үндсэн гурван хүчин зүйлийг нэгэн цул болгон зангидсанаар энэ соёл бүрдэнэ.
- Орчин- Тав тухтай орчин буюу таатай уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй.
- Хувцаслалт- Бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслан өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
- Үйлдэл- Үгээ үйлдэл болгож харуулах нь хамгийн чухал.
“Jenesys 2018” хөтөлбөрийн эхний өдөр “Омотэнаши” нийгэмлэгийн хүмүүс биднийг үүднээс инээмсэглэн угтан авлаа. Тэд энгийн нэгэн хурлын танхимыг Японд ирсэн гэх сэтгэгдлийг төрүүлэхээр тохижуулсан байв. Бүх ширээн дээр чавганы мод, үндэсний онцлогийг харуулсан чимэглэл тавьжээ. Үндэсний хувцас болох Кимоно өмссөн хүмүүс биднийг орж ирэнгүүт л ногоон цай, чихрээр дайлсан юм. Ийнхүү тус нийгэмлэгийн хүмүүс бидэнд Омотэнаши гэх ойлголтыг зүрхэнд хүртэл бодитоор харуулж чадсан.

Энэхүү үзлээр бид зочноо хүндэтгэлтэйгээр хүлээж аваад баярлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энгийн үйлчилгээг давуулан биелүүлэхийг Омотэнаши гэж ойлгож болно. Манай улсын хувьд таатай орчинд түргэн шуурхай, эелдэг үйлчлэхийг хамгийн шилдэг гэж ойлгодог бол энэ нь Японд зочиндоо үзүүлэх наад захын соёл юм байна лээ.
Хүн бүрт тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэг маш чухал.
Омотэнашигийн үнэ цэнэ нь зочин бүрийн онцлогт тохируулан үйлчлэх мэдрэмж бөгөөд хүн болгонд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэг маш чухал. Тухайлбал, Японд ямар ч хоолны газар үйлчлүүлэгчид хүйтэн ус өгдөг. Хэрэв үйлчилгээний газарт ахимаг насны хүн орж ирвэл тухайн үйлчлэгч нөхцөл байдлыг ажиглаад бүлээн ус, ундаар дайлах хэрэгтэй. Ууж байсан цай, кофе нь дуусвал үнэ төлбөргүйгээр шууд нэмж өгөх хэрэгтэй. Энэ бол Омотэнаши.
Үргэлжлүүлэн Омотэнашм нийгэмлэгийн ажилтан бидэнд танилцуулахдаа “Энэхүү соёл мэндлэхдээ тухайн хүний нүд рүү харах, аливаа зүйлийг тайлбарлахдаа гарын хөдөлгөөн ямар байх зэрэг жижиг зүйлээс эхэлнэ. Зочноосоо түрүүлж мэндчилэх хэрэгтэй. Бид ямар ч үед тухайн хүндээ гэм хор учруулахгүй гэдгээ илэрхийлж гарын алгаа дээш нь харуулж эд зүйлс дамжуулдаг. Аливаа зүйл өгөхдөө заавал хоёр гараараа зочин руугаа харуулж өгнө” хэмээн тайлбарлаж байлаа.
Омотэнаши гэх соёлыг доорх дөрвөн санаагаар илэрхийлж болно.
- Баярлуулах
- Сэтгэл ханамжтай байдлыг төрүүлэх
- Тултал үйлчлэх
- Итгэлцэл үүсгэх
Омотэнаши нь уламжлалт цайны соёлоос үүдэлтэй ажээ. Япончууд дэлхийд гайхагдах, дахин давтагдашгүй асар их түүх соёлтой ард түмэн. Тэр дундаа цайны ёслолыг урлаг болгон хөгжүүлснээрээ онцлогтой.

Тус улсад анх цай уух нь гол төлөв ордны ноёд, буддын шашны ёс жаягийн хүрээнд үйлддэг ёс заншил байжээ. Энэ утгаараа цайг тэр хүрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам хуврагаас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгүүлдэг болсон гэнэ. Мөн цайг үнэр, амтаар нь ямар төрлийнх болохыг таних уралдаан хүртэл зохиож, нийтийн хэрэглээ болох үндсийг нь тавьсан байна. Ингэснээр зөвхөн найр наадам, эмчилгээ, шашны зан үйлд ашигладаг байсан цайны хэрэглээ олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын үндэсний баялаг, өв соёлын нэгэн салшгүй хэсэг болсон аж.
Эцэст нь бид уулзалт болгоныг утга учиртай, үнэ цэнэтэй болгодог Япончуудын үйлдэл, хандлагыг өөрсдийн биеэр мэдэрч ирсэн юм. Омотэнашигийн соёлыг эх орондоо дэлгэрүүлэх бодол тээсээр ирснээ нуух юун.
“Jenesys 2018” хөтөлбөрийн тэмдэглэлээс