Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа HackInequality буюу “Тэгш байдлыг тэгшитгэе” уриан дор дата сэтгүүл зүйн хакатоныг зохион байгууллаа.
Нээлттэй мэдээллийн санд түшиглэн аливаа тэгш бус байдлыг өнгө дүрсээр ойлгомжтой илэрхийлсэн дата сэтгүүл зүйн чанартай бүтээл төрж болдог гэдгийг багууд нотоллоо. Тэд нээлттэй мэдээллийн сан ашиглан тэгш бус байдалтай холбоотой асуудлаар дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргахыг зорьсон юм. Өөр өөр мэргэжил, туршлагатай багийн гишүүд хамтран ажиллаж, туршлага солилцохын зэрэгцээ дата болон сэтгүүл зүйн менторуудаас зөвлөгөө авч суралцлаа.
Нийт 12 баг өрсөлдсөн ба баг тус бүрт сэтгүүлч, дизайнер, вэб хөгжүүлэгч, шинжээч, судлаачид гээд мэргэжлийн хамт олон багтсан юм. Тэд сонгосон сэдвийнхээ дагуу 36 цагийн хугацаанд ажиллан тухайн сэдвийн хүрээнд тулгарч буй асуудал, шийдлийг танилцуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэргүүн байрт орсон "SetUp" баг
Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломжгүй байна
"SetUp" багийн ахлагч, МҮОНРТ-ийн редактор Г.Батзаяа
-Бид энэхүү хакатонд ороод маш их зүйлийг шинээр сурч авлаа. Өмнө нь уламжлалт байдлаар буюу эрэн сурвалжилга хийхдээ гадуур явж мэдээллээ цуглуулж эсвэл хэвлэлийн бага хурлаас авдаг байсан. Мөн сэтгүүлчид төрийн өндөр албан тушаалтнуудаас гуйж мэдээлэл авах биш өөрсдөө датагаа цуглуулж, тэрхүү бэлэн мэдээлэл дээр тулгуурлан анализ боловсруулалт хийх бүрэн боломжтой. Орчин үеийн сэтгүүлзүйн чиг хандлага яг ийм загвартай явж байгаа гэж бодож байна. Манай баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломж хомс байгаа асуудал болон түүнийг шийдлийг гаргаж ирэхийг зорьсон. Уг сэдэв маань анхнаасаа нотлогдох боломжтой таамаг байсан л даа. Тэр дундаа боловсролын хүртээмж болон чанарын асуудлыг гол чиглэлээ болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдаж чаддаггүй, хамрагдсан ч багш нь дохионы хэл мэддэггүй гэх мэт сургалтын орчин нөхцлөөс шалгаалж боловсролыг тэгш бус хүртэж байна.
Хоёрдугаар байрт орсон “Steppe” баг
Сэдэв: Гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийн тэгш бус байдлын тухай
“Steppe” багийн ахлагч, Төв аймгийн “Төв ТВ”-нй захирал Ж.Энхбаатар
-Манай багийнхан Архангай, Завхан, Орхон, Төв аймгаас нэгдэж ирсэн хамт олон. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан ер нь амь нэгтэй, бие биенээ өрсөлдөгч гэж хардаггүй юм. (инээв) Тэгэхээр бидний ард 21 аймгийн хэвлэл мэдээллийнхэн байгаа гэж хэлж болно. Тэднийгээ төлөөлөөд уг хакатонд оролцоод хоёрдугаар байрт орсондоо маш их баяртай байна. Үүнийг уралдаан тэмцээн гэхээсээ илүү, сургалтын нэг арга хэрэгсэл гэж бид харж байна. Эндээс маш олон шинэ содон санааг ойлгож авлаа. Бид сэдвийнхээ хүрээнд онцолсон гол өнцөг бол гэр бүл салалт их байгааг дурдах, үүний уршгаар хүүхдийн эрх зөрчигдөж буй байдал юм.
Монгол Улсад 2017 оны байдлаар жилд дунджаар 12 мянган хүүхэд гэр бүл цуцалснаас болж нөхөн төлбөр авах шүүхийн шийдвэр гарч байна. Энэ нь нэг аймгийн төвийн нийт хүн амтай тэнцэхээр хэмжээний гэсэн үг. Хэдий 12 мянган хүүхдэд тэтгэмж өгөх шийдвэр гардаг ч 48.7 хувь нь тэтгэмжээ огт авч чадахгүй байна. Энэ нь нэг талаараа хүүхдийн эрхийн тэгш бус байдлыг үүсгэж буй юм.
Гутгаар байрт орсон "GoHack" баг
Сэдэв: Байршлаас хамаарсан тэгш бус хүртээмжийн тухай /уул уурхайн салбар/
"GoHack" багийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ
-Бүх багууд дор бүрнээ маш мундаг байлаа. Мөн зохион байгуулалт ч гэсэн маш сайн байсныг энд дурдмаар байна. Бидний сэдэв Монгол улсад байршлаас хамаарсан боломжийн тэгш бус байдал байсаар байгааг онцолсон. Үүнийг нийслэл болон орон нутгийн эрс тэс ялгаатай аж байдлаас харж болно. Үүний шийдлийг бид орон нутагт шинэ хот байгуулж, ард иргэдэд тэгш хүртээмжийг бий болгох гэж үзсэн. Тэр дундаа уул уурхайг түшиглэж, баялгаа зөв хувиарлах явдал юм. Мэдээж шинэ хот байгуулах, дэд бүтцэд багагүй төсөв хэрэгтэй. Уул уурхай нь манай улсын ДНБ-ний 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг гэсэн тооцоо судалгаа бий. Тэр дотроо татвар төлөлтийн орлогоороо уул уурхайн идэвхтэй бүс нутаг болох Өмнөговь аймаг 52 хувийг нь дангаараа эзэлдэг. Гэхдээ уул уурхайг дагаад олон иргэн хот болон уурхай хоёрын хооронд нүүдэллэж амьдардаг. Хэрэв суурьшлын бүс бий болгоод тухайн иргэдийн ар гэр нь ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлбэл орон нутгаас хот руу чиглэх хүмүүсийн тоо буурч, иргэдэд хоёр дахь боломжит сонголт гарч ирнэ гэсэн үг.
Дата сэтгүүл зүйн сургагч багш, ментор Анастасия Валеева
-Миний бие өмнө нь Бельги, Герман, Kиргиз улсуудад өнөөдрийнх шиг болон өөр төрлийн хакатоны зохион байгуулалтад оролцож байсан. Яг тэрхүү загварыг илүү сайжруулсан хувилбараар энэ удаагийн хакатоныг зохион байгуулахыг зорилоо. Сэтгүүлчид өөр бусад салбарын мэргэжилтнүүд болох график дизайнер, вэб хөгжүүлэгчидтэй хамтран датан дээр ажиллаж мэдээллээ бэлтгэх бүрэн боломжтой. Энэ удаагийн хакатон тэрхүү ойлголтыг илүү түгээх зорилготой, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад илүү ач холбогдолтой үйл явдал юм. Хакатон гэхээр зөвхөн шинээр аппликэйшн бүтээх гэсэн үг биш юм. Энэ удаад тодорхой асуудалд датаг ашиглан хэрхэн сайн шийдэл бүхий өгүүлэмжийг гаргаж ирэх нь чухал байлаа. Мөн хэвлэл мэдээллийн салбарт цөөхөн гишүүнтэй хамт олон ч тодорхой асуудлыг дэвшүүлж, дата сэтгүүлзүйн бүтээлээр шийдэл гаргаж ирж болдог гэдгийг бусдад таниулсан үйл ажиллагаа юм. Багуудаас маш шинэлэг, гоё санаанууд гарч ирснийг энд онцолмоор байна.
Нийт 12 багийн сэдэв:
"SetUp" баг. Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломжгүй байна
"Steppe" баг. Сэдэв: Гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийн тэгш бус байдлын тухай
“GoHack" баг. Сэдэв: Байршлаас хамаарсан тэгш бус хүртээмжийн тухай /уул уурхайн салбар/
"Wash" баг. Сэдэв: Ариун цэврийн байгууламж, усны тэгш бус хүртээмжийн тухай
"Awesome" баг. Сэдэв: Нийгмийн даатгалын тэгш бус байдлын тухай
"Shift" баг. Сэдэв: Шилжилт суурьшил болон эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус байдлын тухай
"Team DC" баг. Сэдэв: Нийгмийн тэгш бус байдлын суурь нь юу вэ?
"Экуалайзер" баг. Сэдэв: Улс төрийн шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн тэгш бус байдлын тухай
"Mongol TV" баг. Сэдэв: ЕБС-ийг яагаад хэрэгтэй газар нь барихгүй байгаа талаар тэгш бус байдлын тухай
Маш мульт Эрч медиа баг. Сэдэв: Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай
"DataGolia" баг. Сэдэв: Цалингийн тэгш бус байдлын тухай
"Бялуугаа тэгш хүртье" баг. Сэдэв: Орон нутгийн хөгжлийн тэгш бус байдлын тухай
Багууд дата сэтгүүл зүйн бүтээлүүдээ өөрсдийн хэвлэл мэдээллийн сувгуудаар дамжуулан олон нийтэд хүргэх болно. Мөн бүтээлүүдийг www.hackinequality.mn цахим хуудсанд нийтлэх юм.
Шүүгчээр сэтгүүлч, сэтгүүл зүйн багш Р.Оюунцэцэг, Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар ажиллалаа.