Авлигатай тэмцэх газраас гуравдугаар сарын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж байна.
Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн авсан бөгөөд хураангуйлсан хэлбэрээр дөрөвдүгээр сарын 5-ны өдөр АТГ-ын сайтаар дпамжуулан олон нийтэд мэдээлнэ. Монголбанкны Ерөнхийлөгч зэрэг 67 албан тушаалтны ХОМ-гийг нарийвчлан шалгаж байна гэв.
"ЖДҮХС-гаас зээл авсан улс төрд нөлөөлөл бүхий 60 орчим албан тушаалтан шалгагдаж байгаагаас УИХ-ын 5 гишүүн гэм буруутай нь тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрх мэдлээ урвуулан ашигласан УИХ-ын 5 гишүүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, шалгаж байна. Хэргийг шалгаж, прокурорт шилжүүлэх дөхөж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Г.Золжаргалтай холбоотой 3 хэргийг шалгаж байна. Австрид их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан. Арилжааны зарим банкинд бага хүүтэй зээл олгосон гэх мэт хэргийг мөрдөн шалгаж байна. Хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрдлэнэ" гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээлэв.